МАНАЙ АМЖИЛТ (Тэс ахлах сургууль)

2010 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Тооромт
     Төгссөн сургууль ,төрсөн эцэг  хоёроо хүн муулдаггүй. Тэс сумын 10 жилийн сургуулийг сурч төгссөн маань бидний  бас нэгэн бахархал байдаг .  Энэ бахархалынхаа  намтар  түүхийг  мэдэхгүй зарим нэгэнтэй нь хуваалцмаар санагдаад энэ  бичлэгийг орууллаа.  З.Бадмаараг, З.Биндэръяа  гээд нутгийн эгч нарын Сургуулийнхаа 70 жилийн ойд  зориулж бичиж эмхэтгэсэн  "Манай сургуулийнхан " номны  "Манай бахархал "  бүлгийг  ганц ч үг үсэгийг өөрчлөхгүйгээр оруулсан болно. 2008 онд зохиогдсон ном учираас  үүнээс өмнөх  мэдээлэл орсон болно. Дэлгэрэнгүй»

Тэс Ахлах сургууль

2010 оны 01-р сарын 28 Нийтэлсэн Тооромт
1938 оны 9-р сарын 1-ний налгар сайхан тэр нэгэн өдөр тус сумын 6-р багийн нутаг

"Өмхийн гадар" хэмээх газар тус сумын анхны бага сургууль 25 сурагч, 1 багштайгаар байгуулагдан анхныхаа хичээлийг хийж эхэлснээ хойш даруй 72 жил ангөрчээ. Тус сургуулийг үүсгэн байгуулах, бэхжуулэх үйл хэрэгт анхны захирал, багшийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан Лог овогтой Сүрэн

 Дэлгэрэнгүй»

Тэс сумын төв байгуулагдсан товч түүх

2010 оны 01-р сарын 27 Нийтэлсэн Тооромт

Тэс сум нь хувьсгалын өмнө Бат ерөөлт , Үнэн сүсэгт төгс хүлэг далай хааны аймгийн Тандижүгнээн хошуу, Жажин балын хошуу, Засагт гүн Дандарын хошуу эдгээр гурван хошуунаас бүрджээ.

1924 онд Улсын анхдугаар хурлаас батлагдсан Улсын анхдугаар Үндсэн хуулийн дагуу тус оронд феодалын засгийг устгаж засгийн эрхийг жинхэнэ ард түмний гарт шилжүүлэн авснаар орон нутгийг засаглаж байсан хаад, ноёд, ван, бээл, бээс, гүн засаг тайж нарын улс төрийн хэмжээгүй эрхийг хязгаарлан, хэргэм ямбыг хурааж, тэдний захирч байсан хошуудын суурин дээр хувьсгалын шинэ хошуу сум байгуулах тухай УБХ-ьи шийдвэрийг үндэслэн  Дэлгэрэнгүй»

Тана цэцэг

2010 оны 01-р сарын 20 Нийтэлсэн Тооромт
Эмчийн үгийг ердөө ч тоогоогүй ... Миний ч үгэнд ороогүй ... гэтэл яг тэр өдрүүдэд цэцэг хатаж эхэлсэн ... Би санаа авч түүнд шөнө болгон усалбал сайхан ургана гэж хэлсэн юм...   Мөн шөнө бүр босож услахаар амлуулж , харин би шөнө бүр түүнийгсэрээдэг байлаа. Тэгээд нууцаар түүнийг хардаг байсан юм ... Хайртай бүсгүй минь хүүхэд шигээ хайрладаг цэцгээ усалж байхыг нь харах сайхан байсан гэж өдий насны хүнээс гарахааргүй тийм үгийг тэр хэлж байлаа ...   Дэлгэрэнгүй»

Энэтхэг улсад тэтгэлгээр суралцуулах болжээ

2010 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Тооромт
       Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилээс БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 60 хүнийг бакалавр, магистрын сургалтад хамруулахаар болжээ. Шалгалтад тэнцсэн  хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгох аж.  Дашрамд дурьдахад  тэс сумын оюутан , залуучууд энэ тэтгэлэгт хамрагдвал Д.Ширэндэв ах туслаж дэмжихээ илэрхийлсэн. Та бүхэнийг энэ тэтгэлэгт хамрагдана  уу  гэж уриалсан . Хамрагдах хүмүүс Д.Ширэндэв ахтай уулзаж зөвлөгөө авч болно. Энэ жил амжаагүй ч гэсэн дараа , дараа жилүүдэд бэлдээд орж болно. Бас 4 курсын болон төгсчихсөн хүмүүс ч гэсэн  орж болох юм байна лээ.
 Дэлгэрэнгүй»

Хайрын утга учир

2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Тооромт
        Би блог дээрээ дандаа нутгийнхаа тухай , нутгийнхандаа зориулж бичлэг оруулдаг байсан . Энэ удаад өөртөө таалагдсан нэг хайр, эхийн хайрын тухай өгүүллэг орууллаа. Энэ өгүүллэгийг би зохиогоогүй юм шүү. М.Дождэрэмийн (“8 дахь” аялгуу) “ Хайрын илгээмж ” номноос орууллаа . Ээждээ хайргүй хүн гэж хэн байхав. Тийм учираас хүн бүрт зориулав. Дэлгэрэнгүй»

Бизнес төслийн уралдааны удирдамж

2010 оны 01-р сарын 12 Нийтэлсэн Тооромт

"Увс аймгийн Тэс" сумын оюутнуудын дунд зохиогдох Бизнес төслийн уралдааны удирдамж

Нэг. Зорилго

Увс аймгийн Тэс Оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, шаардлага хангасан төлөвлөгөө, төслүүдийг шагнаж урамшуулах, үйл ажиллагааг дэмжих замаар аж ахуй эрхлэх ур чадварыг олгох зорилготой.

 Дэлгэрэнгүй»
   Увс аймгийн Тэс сумаас төрсөн аймаг , цэргийн цолтой бөхчүүдийн нэрсийн жагсаалтыг орууллаа. Аймгийн арслан цолтой  33, аймгийн заан 39, аймгийн начин  68 бөхийн нэр бичигдлээ байна.Сүүлд цол авсан бөхчүүдийн  нэрс ороогүй байж магадгүй учираас мэдэх хүмүүс нь  нь цол нэрийг нь хэлж бичүүлнэ үү. Дэлгэрэнгүй»

Хөдөлмөрийн баатар , Гавьяатууд

2010 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Тооромт
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР МЯГМАРЫН ЦЭЭСҮРЭН 1926 онд Тэс сумын нутагт төрсөн, 1954 оноос Улаанбаатар   төмөр   замын   элчит   тэрэгний депод машинчаар тасралтгүй 26 жил ажиллаж, Галт тэрэгний осол зөрчилгүй байдлыг ханган 10ОО км явах хөдөлгөөнийг төмөр замын хэмжээнд санаачлан хэрэгжүүлж, Ү, Ү1 таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Дэлгэрэнгүй»

Увс аймгийн Тэс сумын баяд ястны овгийн лавлах

2010 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Тооромт
      Увс аймгийн Тэс сумын баяд ястны овгийн лавлахыг орууллаа. Энэ лавлахыг Таван тэс номоос авсан бөгөөд уг номонд Шинжлэх ухааны доктор Л.Дүгэржав  эмхэтгэж оруулсан юм байна. Энд нийт 41 овог байдаг гэж бичжээ. Та ямар овогтой вэ ?        Дэлгэрэнгүй»

Төгсөх оюутнуудад

2010 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Тооромт
Төгсөөд хаачих вэ? юу хийх вэ? гэдэг  бол төгсөж буй оюутнуудын хамгийн том  хүндрэлтэй асуудал байдаг. Энэ бол хүн бүрт тулгамддаг зүйл. Оюутны холбооны хийж байгаа бас нэг ажил бол төгсөж байгаа оюутнуудаа ажлын байр олж өгөхөд Дэлгэрэнгүй»

Тэсэд хоргодохын учир

2010 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Тооромт
Тэсэд хоргодохын учир
Үхэж төрөх хэдий үнэн боловч
Зуурдын төдий өнгөрөх биш үү
Өнгө мөнгө хэдий байвч
Хормын дараа дуусах биш үү Дэлгэрэнгүй»

Зураг түүх өгүүлнэ

2010 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Тооромт

Энд би тэс сумын 10 жилийн сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан хийгдсэн засварын үеэр авсан зураг болон 2007 онд анх удаагаа зохион байгуулагдсан тэс сумын оюутны сагсан бөмбөгийн тэмцээн, Тэс сумын Лого байрлууллаа. Тэс ахлах сургуулийн 70 жилийн ойгоор Тэс сумын нутгийн зөвлөл 10 ангийг зассан бөгөөд эдгээр 10 анги тус бүрийг шинэ ширээ сандалаар дүүргэж нийт 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Удахгүй  блог дээрээ 2006 онд Тэс сумын нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан "Эгшиглэнт Тэс нутаг" нутаг тоглолтыг тавих болно.

logo tes

 Дэлгэрэнгүй»

Зуны амралтаараа Энэтхэгт

2010 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Тооромт
 Манайхан саяхан өвлийн амралтаараа энэтхэгт явж хэд хоног амраад ирэхдээ даруулсан зургаа орууллаа. Энэтхэгт Ширэндэв ахын сурч байсан сургууль энэ тэр лүү орж нэлээд хэссэн шүү.
 Дэлгэрэнгүй»

Тэс сумаас төрсөн Монгол Улсын цолтой Бөхчүүд

2010 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Тооромт

Манай сумын ус нь тунгалаг, тал нь талбиун уужим дэлгэр, байгалийн үзэсгэлэн, арвин баялаг цогцлон бүрдсэн, хүн ард нь зан ааш сайтай, ухаан далай, хүчит бөхөөрөө онцлогтой,бахдууштай нутаг билээ.

Одоогоор тус сумаас спортын гавьяат дасгалжуулагч 1, спортын гавьяат тамирчин 2, олон улсын хэмжээний мастер 5, монгол улсын заан 1, монгол улсын харцага 1, монгол улсын начин 9, аймгийн арслан 32, аймгийн заан 42, аймгийн начин 70, олон улсын шүүгч 1, улсын шүүгч 11, спортын мастөр 18, спортын дэд мастер 15 байгаа нь монголын аль ч суманд ховорхон тохиолдох хүчтэнгүүд, тамирчидтай нь илэрхий байна. Дашрамд: Увсын "долоон хар"-ын дөрөв нь энэ сумнаас төрөн гарчээ. Улсын цолтой бөхчүүдийн товч намтаруудыг энд оруулж байна.

 Дэлгэрэнгүй»