- Тэс

   Аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр ОХУ-тай хиллэж оршдог. Улаангомоос 158 км. Хүн ам ихтэй. Баяд ястангууд амьдардаг. Засаг захиргааны 11 багтай. Шар суурийн заставаар ОХУ руу нэвтрэх байнгын гарцтай.

Нутгийн хойд хэсгээрээ ой ширэнгэтэй бөгөөд чацаргана, хад, долоогоно, зэдгэнэ, нохойн хошуу зэрэг жимс ургадаг. Бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон байгальтай. Тэсийн гол, Нарийний гол, Жирээгийн гол, Үхэгийн гол гээд том жижиг олон голтой ба эдгээр нь нутгийн баруунаар орших Увс нуурт цутгана. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай.

Тус сум нь бөх, морь, уран бугуйлч, урчуудаараа бахархдаг. Сумын дунд сургуулийн дэргэд бөхийн "Улаан гуталт" клуб хичээллэдэг бөгөөд клубын өсвөрийн тамирчид самбо, жү-до бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж байгаа билээ. Дасгалжуулагчаар нь спортын мастер, аймгийн арслан Ю.Баттогтох ажилладаг. Гар урлал их хөгжсөн. Гэрийн бургасан мод, баяд, дөрвөд эмээл, түүний мөнгөн тоноглол, хазаар зэргийг ихээр хийж хавь ойрын аймаг сумдад нийлүүлдэг.    

Тус сумаас төрсөн бөхчүүд болон  бугуйлчид:

-Гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт, улсын начин Т.Артаг
-Гавъяат дасгалжуулагч, улсын начин Д.Баатаржав
-Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн олон удаагийн аварга Г.Жамсран
-Улсын заан Д.Бумбаяр,
-Улсын харцага Э.Батбаатар
-Улсын харцага Ч.Чулуунбаатар
-Улсын начин "Улаан гуталт" М.Цэрэндорж
-Улсын начин Ц.Лхамаа
-Улсын начин Д.Нэгдэл
-Улсын начин Л.Цэвээн
-Улсын начин Д.Жавзанжамъян
-Улсын начин Н.Мөнхжаргал
-Улсын уран бугуйлч тэмцээний анхны аварга Т.Төгсжаргал
-Улсын уран бугуйлч тэмцээний 4 удаагийн аварга Б.Аюуш
-Улсын уран бугуйлч С.Пунсанцог


1 сэтгэгдэл:

null
Д. З. Н. Д (зочин)

тэсийн блог гоё байлаа. нэмж хэлэхэд тэсийн алдартай хүмүүсийн талаар дэлгэрэнгүй оруулмаар байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)