Юун арлын
тухай яриад байгааг минь уншигч авхай vvнийг уншаад л ойлгоно биз ээ. Харин
захидлыг уншихаасаа ємнє Монголд юуны арал марал байх билээ гэж гайхах байх.Манай
улс 330 гаруй сумтай. Тvvний цєєвтєр нь хил хязгаарын заагт оршдог. Увс аймгийн
Тэс, Сэлэнгэ аймгийн Хvдэр, Дорнод аймгийн Халх гол гээд хилийн зурвасаас 10
гаруйхан км, зарим нь тvvнээс ч ойр зайд байдаг сумыг лав мэдэх юм. Тэр сумд
єєр єєрийн онцлогтой ард иргэд нь ч амьдрал ахуйн хувьд єєр байдаг юм билээ.
Сайн сайхан юм ч элбэг. Харин зах хязгаарын тэдгээр суманд байдаг дутуу
гачуугийн тухай ярих юм бол ихийг хэлж болно.Хамгийн гол онцлог нь гэвэл тэр
сумын ард иргэд эх орныхоо хилийг хамгаалах vvргийг хvлээж буй гэж хэлж болох.
Бас тєвєєс алс оршдогоосоо болж бие даасан євєрмєц амьдралтайгаар бусдаас
ялгаатай. Гэтэл тэр зах хязгаарын сум маань тєр, засгийн хайр ивээлээс нэлээд
хєндийдvv, тийм болохоор хєгжил дэвшил нь удаан байгаа юм. Сумын тєвийн єнгє
тєрх ч нэг л гундмал, хорь, гучин жилийн ємнєхєєрєє л байдаг. Хил хязгаарын
сумдад боловсон хvчнээр байнга дутагдаж байдаг гэдэг. Сургуульд нь багш,
эмнэлэгт нь нарийн мэргэжлийн эмчээр очих хvн ховор. Сvvлийн жилvvдэд сургууль
тєгсгєсєн шинэ боловсон хvчнvvд бvр ч очихыг байсан. Энэ нь тухайн нутагт
хєдєєшилт бий болж єнєєгийн соёлоос жаахан хоцрогдмол,тєр, засгийн бодлого
шийдвэр, хvрч очихдоо алгуур ийм байдлаас бас дэд бvтэц, хєгжєєгvйгээс болдог
тал бий. Тэгээд Тэс сумынхаа жишээн дээр зарим хєндмєєр асуудлыг хэлье.
Манай сум улсынхаа хэмжээнд хамгийн томоохны нь нэг. Улсдаа сум гэдэг засаг
захиргааны нэгжийн хувьд хоёрдугаарт ордог удаа ч байсан. Энэ нь юугаар
хэмжигддэг вэ гэвэл Тэс шиг 10 мянгаад хvн амтай сум цєєн, мал нь гэхэд бараг
200 мянгад хvрдэг нь гол хэмжvvр. Сvvлийн жилvvдэд тєв рvv чиглэсэн их нvvдлээр
Тэсээс жилд 100-гаад єрх айл єєр аймаг, сумынх болсон ч хvн ам цєєрєєгvй.
Єнгєрсєн оны сvvлчийн тоогоор 9400 хvн амтай гэж гарсан байна лээ. Сум нутаг
газар зvйн хувьд хангайтай бол хангайтай, говьтой бол говьтой. Хээрийн бvсийн
ус ургамлын сайхныг ч манай нутгаас харж болно. Бахархмаар сайхан уул овоо
олон. Цагаан эргийн овоо гэж нутгийнхан хайрлан шvтэж байдаг онгон бий. Нутгийн
хойдод Тагнын нуруу гээд сайхан хангай ОХУ-тай хиллэдэг хилийг зааглан оршдог.
Зvvн талаараа Хан Хєхийн нуруугаар хvрээлэгддэг. За тэгээд сумын тєв суурьшсан
Жимстэй болон Бєєрєг дэлийн элс гээд тоочих юм бол биширмээр нутаг олоон.
Тэсийн гол гэж єгєєжтэй сайхныг хэлэхэд ч багадмаар. Нэрийг нь хэлэхэд л Тэсийн
голын босоо тєрдєг хурдан удмын адуун сvрэг харагдах шиг болдог. Тэс энэ том гол
ОХУ руу ороод нутагтаа эргэж орж ирдэг. Yvгээр нь эх оронч цєєн гол усны нэг
гэдэг. Таван тэс хэмээн нэрлэдэг. Бас Нарийний гол vертэй vедээ сvртэй сайхныг
нь хэлээд барамгvй дээ. Тэс нутгийн баядууд гайхмаар ажилсаг бас авьяаслаг ард
тvмэн. Тэс нутгийг хурдан хvлэг морьдоор нь бас бєх олонтойгоор нь монголчууд
мэднэ дээ. Улсын начин цолтой бєх арав тєрсєн сум Тэсээс єєр байхгvй л болов уу
даа. Бас дуутай, хууртай гэдэг юм.
Магтаал маань дэндэх нь ээ. Одоо хуурай газрын мартагдмал арал гэж яагаад
нэрлэсэн тухайгаа тайлбарлахыг оролдъё. Хавар зундаа сумын нутгийн ємнєт хэсэгт
байдаг Нарийний гол vерлэхээрээ 1-2 сар жигvvртнээс бусдад тун хэцvv. Сум тэр
хугацаанд бvр эх газраас тусгаарлагдсан юм шиг болно. Аймаг орноос хvн амьтан
vзэгдэхгvй. Улаанбаатараас бол ерєєсєє ч нутгийн унаган иргэдээс бусад нь бараг
очих биш дээ. Тєр, засгийн тэргvvн нараас бараг очоогvй сум гэж хэлж болно.
Бараг л ардын засаг мандсанаас хойш гэвэл арай хэтрэх болов уу. Сумын тvvхэнд
аль 1984 онд Ж.Батмєнх гуай Сайд нарын Зєвлєлийн дарга байхдаа нэг очсоныг
манай нутгийнхан єнєєг хvртэл дурсан ярьдаг. Тиймээс л тєр, засгийн хараанаас
хол байдаг болов уу. Саяхан болтол гэрэл цахилгаангvй байлаа. Одоо харин 1960,
70-аад оны дэвшил гэгдэж байсан дизельтэй сумын нэг болсон. Цахилгааны найдвартай
эх vvсвэртэй болгох тухай яриа байдаг ч талаар болдог. Тэс суманд тєвєєс
тєлєєлєгч очих нь нэн ховор. Харин сонгуулийн vеэр л хойно хойноосоо цуварч
уулзалт хурал хийгээд гэрэл цахилгаантай болгох, Нарийний голд гvvр барьж
гялайлгах юм хэлцгээдэг. Сонгууль єнгєрєєд л чимээгvй болно. Нарийний гол
vерлэсэн цагаар бол Тэсэд нисдэг тэрэггvй бол хэн ч очихгvй. Энэ сумын сvрхий
бэрхшээлийн нэг нь энэ байдаг болохоороо л тэр. Тус сумын тєв сvvлийн жилvvдэд
нvvр царай нь гундуухан болсон нь илт харагддаг. Гэхдээ миний нутгийнхан
ажилсагтаа сумаа авч яваа юм шvv дээ. Ер нь Увсын Тэсийнхэн хаа ч амьдарсан
чадах хvмvvс л дээ. Суманд материаллаг бааз муутай газрын нэг нь сургууль.
Сумын тєвд, гурван ч сургуультай. Тvvний том нь 11 жилийн дунд сургууль. Нэг баримт
хэлэхэд тус сургуулийн дотуур байр 180 хvvхдийн зориулалттай. Гэтэл одоо 560
гаруй хvvхэд суудаг байгаа юм. Энэ нь нэг орон дээр бараг гурван хvvхэд оногдож
байна гэсэн vг. Тэсийнхний ахуй амьдралд байнга дутагдаж байдаг нэг юм нь малын
гаралтай бvтээгдэхvvнээ борлуулах нєхцєл бараг байхгvй явдал. Аймаг болоод
нийслэлээс алс мэдээлэл хомс байдаг ч нєлєєлдєг. Тєр, засгийн бодлого шийдвэр
Тэсийнхэнд бараг л хамгийн сvvлд хvрдэг гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Харин
Тэс єнєєгийн байдлаар хязгаарын бусад сум шиг боловсон хvчнээр дутагдаагvй л
байгаа. Багш, эмч гээд нутгийн уугуул иргэд суурьшил сайтай ажилладаг юм.
Сум 12 багтай. Багийн дарга нар бvгд дээд сургууль тєгссєн хvмvvс бий. Ер нь
зах хязгаарын сумын хєгжил дэвшил тааруу, соёлын хувьд хоцронгуй байдаг нь тэнд
тєр, засгийн бодлого илэрхий vгvйлэгдэж байдгийн илрэл гэж болно. Ингээд Тэс
сумыг мартагдмал байдлаас гаргах, тэнд хєгжил цэцэглэл бий болгоход юу
шаардлагатай байгааг дурдаж захидлаа єндєрлєе.
Юуны тvрvvнд Нарийний голд гvvртэй болгохыг урьтал болгох нь чухал.
Олзуурхууштай нь ирэх оны тєсєвт гvvр барих хєрєнгє тусгасан гэж сонссон. Мєн ч
олон жил энэ тухай ярьсан даа. Тэсийнхэн угаасаа улстєрждєггvй юм даа. Бас
Тэсийнхнийг зах зээлийн хэв шинжтэйгээр амьдардаг болгох нэг боломж нь Шар
vзvvрийг застав орчимд эдийн засгийн чєлєєт бvс байгуулах нь зохимжтой юм.
Тэгвээс Тэсийнхэн сайхан амьдрах нєхцєл бvрдэнэ. Эцэст нь Тэсийнхэн хулгайч,
худалч гэх тэнэмэл яриа эцэс болох байх.
Єнєєдєр хулгайч гэгдээд байгаа хvмvvс нь Тэсийнхний амьдралын шаардлагаар зах
зээлд хєл тавих гэсэн оролдлогын vзvvр сэжvvр нь гэж хэлэхээр юм шvv.
Тєвєєс алслагдсанаас энэ нутгийн иргэд ялангуяа малчид єдєр тутмын хэрэгцээгээ
хангах vvднээс хамгийн ойр зах зээл ОХУ-ын хил орчмынхонтой жижиг сажиг наймаа
арилжаа хийх зайлшгvй шаардлага гардаг. Эндээс л хууль зvйд нийцэхгvй зарим
vйлдэл бий болдог нь нууц биш. Хулгайч хэмээх нэгэн залуутай ярьж vзэхэд:
-Манай нутгийн иргэд хилээ хамгаалж байна. Бид Тувачууд, урианхайчуудад
дээрэлхvvлж амьдрах учиргvй шvv дээ гэж байсныг санаж байна.
Эцэст нь хил хязгаар нутгийн чиглэлтэй бодлого єнєєгийн тєр, засгийн vйл
ажиллагаанд илт vгvйлэгддэгийг хэлэх байна.
Тэс сумын уугуул иргэн Д.ШИРЭНДЭВ

22 сэтгэгдэл:
yanziin bichsen bna shvv
ugaasaa l aral sh dee te
Тэсд амьдрал бий.Одоо 24 цагийн тог цахилгаантай болсон тул тэнд амьдарч байгаа хүмүүс улам ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.Хаа очиж Тэс нутгийнхан амжиргаатай гэж би боддог.Мартагдсан арал удахгүй санагдах болно
zayagiin ug unen boltigai
тийм ээ энэ ч үнэн шүү
saihan nutag shuu, haa hol yabsan ch nutagaa l setgeldee teej erch huch abch yabdiin shuu,
ih zub niitlel bn aa, ug ni zaluuchuud maani nutagaa gsen setgeltei yabbal, ub-aa baigee gehed Ulaangomiin dainii hugjuuleed yabj boloh l sanagddiin, ter hiliin boomttoi boloh ih zub sanaa bnaa, hariltsaa gedeg bol hugjil shuu dee,
hysaanii dundah suwdnii gylalzah tsag alham alhamaar oirtsoor
tegshee naad chin my helsen vg bn
zaya chi amidarnaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
ugiin tesiinhen amidarnaaaaa minii bodloor bi ene martagdsan araliin tuhai blogt zochloh burtee unshdag
Нутгийн оюутан залуус минь бүгд уншаасай.
Нутгийн оюутан залуус минь бүгд уншаасай.
gantylga bagsh bhad tes sum ulsin olimpiadad bagaraa orj bsn anhnii sum shuu
uuuuuuuuuuuuuuuuuu (зочин) -д тийм шүү чи үнэн хэлж байна, Чи арай багийн гишүүн юм биш биз. Нэрниййхээ эхний үсэгийг хэлчих чи бид 2 нэгээ мэдэх юм шигээ
uuuuuuuuuuuuuuuuuu (зочин) -д тийм шүү чи үнэн хэлж байна, Чи арай багийн гишүүн юм биш биз. Нэрниййхээ эхний үсэгийг хэлчих чи бид 2 нэгээ мэдэх юм шигээ
Мон яасан алмас минь
arai almas ene ter gesen tiim soylgui hun bgaagyu dee
bi uuuuuuuuuuu bn ubs tes gesniig oilgohgui ymoo ene blogt tesiin ba tesiin garalt huuhduudl orj bga tmes bid nar soelt jahan hogjilt setgegdel bichie tehuu bagiin gishuun arai bishee bish
залуусаа соёлтой байгаач
Tiin shuu. Gantulga bagsh uneheer sain bagsh. Uws aimagtaa bol number one l yum daa. Ulsad ch amjiltaaraa nileen deeguur oroh baih.Shawi nar ni ch gesen lag shdee. Shawi nariig ni bi barag bugdii ni medne. Tasarhai doo. Daaj awch tugusguj bsan angiinhaniig ni bi bur sain medeh yum bna. Ted nar dotroos ni gantulga ah shig hed heden hun turuh baih gej haraa l bgaashdee.
tegsheed% arai hetruulchwuu dee hugshin. Eswel chi ter suwd ni uu? shuurga aaaaaaaaaaaaa. haaguur shuuraad bna hu
Zaluus aa.Bi neg yum asuuchhu? Delhiin hamgiin anhnii web site-g Heden onii heden sariin hedend ali ulsiin hen gedeg hun neej bsan we? Burentugs hariulsan hund shagnalmai shuu.Haigaaarai zaluusaa.