Тэс сумаас төрөн гарсан Эрдэмтэн, Дарга Сайд нар

    Мишигийн  СОНОМПИЛ

Тэс Сумын нутгийн зөвлөлийн дарга

508px-Mishig_Sonompil_070603-D-7203T-006_0W9GX


Хэзээ, хаана төрсөн:
1965 оны 11 сарын 27-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн.
Нас, хvйс, vндэс угсаа, гэр бvлийн байдал:

43 настай, эрэгтэй, баяд, ам бvл 4.
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол:

1984 онд Дархан хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:

1988-1991 онд Ардын армийн дугаар ангид салаан захирагч
1991-2004 онд Залуу Монгол корпорацийн захирал
2004-2008 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Гадаад хэл:
англи; орос;                  

ЛХАМСҮРЭНГИЙН ДҮГЭРЖАВ

Хэзээ, хаана төрсөн: 1958 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн

Нас хүйс, үндэс угсаа:50 настай, эрэгтэй, баяд
Гэр бүлийн байдал:  ам бүл 5

Хэзээ, хаана ямар сургууль, төгссөн : Увс аймгийн Тэс сумын 8 жил, Баруунтурууны   10 жил,
Мэргэжил, эрдмийн зэрэг цол: 1982 онд Болгар улсын Софи хотын ГУУДээд сургууль, Газрын тосны өрөмдлөг олборлолтын инженер, технологич мэргэжилтэй.
1991 онд Болгар улсын Софи хотын ГУУДээд сургуульд аспирантурт суралцан техникийн ухааны дэд доктор
2003 онд Болгар улсын ШУАкадемид Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой
Болгар, ОХУ, БНСУ, Египет, АНУ, Австрали зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
Ажилласан байдал: 1982-1986 онуудад Геологийн байгууллагуудад
1986-1992 онуудад ШУТИС-д багш
1992-1996 онуудад Геологи эрдэс баялагийн яаманд ерөнхий мэргэжилтэн, газрын тосны ерөнхий инженер
1996-2000 онуудад ХААҮЯаманд Геологи-Уул уурхайн газар, албаны дарга
2001-2003 онуудад Болгар улсын ШУАкадемид Эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан
2004 оноос “Төгрөгнуурын энержи” ХХК-ний Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Бүтээл: Эрдэм шинжилгээ, судалгааны 100 гаруй бүтээл туурвисан.

Сонгуульт ажил: Монголын Антрактидын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Болгарын нийгэмлэгийн тэргүүлэгч, Монголын газрын тос, хийн ассоциацийн тэргүүлэгч, Өрөмдлөгийн холбооны тэргүүлэгч.

Гадаад хэл: Болгар, Орос, Англи хэлтэй.

                                     МЯТАВЫН ЛХАМСҮРЭН

Тэс нутгийн ууган сурагч

Тэндээс төрсөн анхны сайд

Мянган адуутай Гомбын зээ

Мятавын Лхамсүрэн толгойтой бүсгүй

        Лхамсүрэн 1926 онд Тэс суманд төрсөн. Тэсийн сургуулийн ууган сурагч, анхны төгсөгч тэрээр, Санхүү эдийн засгийн техникум, Эрхуү хотод Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсжээ. Мөн 1964 онд ЗХУ-ын КоммунистНамын Төв Хорооны дэргэдэх НУА-д "БНМАУ-ын Аж үйлдвэрийн газруудын өөрийн өртөг, ашигт ажиллагааны асуудал сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжзэ. Тэр Сангийн яаманд зааварлагч, хэлтсийн дарга, 1 -р орлогч сайд, 1964-1976 онд БНМАҮ-ын Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны даргаар ажиллаж, монгол оронд хөдөлмөрийн харилцааг зөв төлөвшүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний системийг боловсронгуй болгоход хүчин зүтгэл гаргасан хүн юм.

МЛхамсүрэн МАХН-ын Твв Хорооны гишүүн, АИХ-ын депутатаар олон удаа  сонгогдсон, туршлагатай төрийн зүтгэлтэн бөгөөд түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндреер үнэлж, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Эдийн засгийн тэргүүний ажилтан цол олгожээ. 

МОНГОЛДОО АНХНЫХ

Дивиз командалсан цэргийн дарга

Дэлхийд нэртэй эрдэмтэн цэрэг

Алтан Тэсийн унаган хүү

Ардын Армийн явган генерал

        Цагааны Самдангэлэг нь 1910 онд Тэс суманд төрсөн. 1932 онд цэргийн албанд мордож 1939 оны халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд Матадын 8, Сулин хээрийн 7-р дивизийн даргаар ажиллаж харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалсан цэргийн ухаанд гарамгай, эрдэм ном тэгширсэн генерал, эрдэмтэн байлаа.

Энх тайван цаг ирэхэд МУИС-ын цэрэгжилтийн танхимийн эрхлэгчээ олон жил үр бүтээлтэй ажиллаж байлаа.

Ц.Самдангэлэг нь эх орноо хамгаалахын ээрэгцээ эрдэм номд шамдан суралцаж 1934 онд цэргийн ерөнхий сургууль,1936 онд ЗХУ-ын Томбовын морин царгийн 1947 онд Фрунзын нэрэмжит цэргийн еренхий академииг төгссөн. хурандаа цолтой, Монгол улсад цэргийн анхны дээд боловсрол эзэмшсэн хүн юм.

       1957 онд Москвагийн Лениний нэрэмжит цэргийн улс терийн академийн аспирантурт элсч 1960 онд Монгол цэргийн туухэн сэдвээр дэд эрдмийн зэрэг хамгаалж, Монголын ардын армийн анхны эрдэмтэн болов.

Тэрээр цэргийн шинжлэх ухааны талаар бурэн хэмжээний 3 ном, эрдэм шмжилгээний 40 гаруй өгүүлэл туурвижээ.

Монголын зэвсэгт хучинд хамгийн урт хугацаанд 60 гаруй жил удирдах алба хаасан ахмад дайчин ,хувьсгалт тэмцлийн ахмад зутгэлтэн Ц.Самдангэлэг "Цэргийн хү н ард түмнээ дайн Дажингуй энх тунх элбэг дэлбэг амьдруулахын тулд эх орноо хамгаалах зорилготой нь хүнлэг энэрэнгүй ёсноосоо эхэлдэг» гэж уздэг байлаа. Элгэн халуун эх орон , төрсөн нутаг усандаа туйлаас хайртай ба өөрийн ном зохиолдоо болон уулзаж ярилцах үед дэлхийд алдартай гүн цэнхэр Увс нуураа, Таван Тэс голоо өгсөж уруудан Тэсийн голын тэнхээт хурдан хүлгээ унаж цэргийн албанд мордож дайнд ялалт байгуулж одон медалий зүүсэн залуухан цэргийн албанд мордож. дайнд ялалт байгуулж одон мадалиа эуусэн хурандаа нутагтаа машинаар ирэх, буцахдаа төрсөн нутгийн захад байдаг зуны аагим халуунд, тагнай хага ташсан Орлогынхоо булгийн тунгалаг усанд аян замынхаа алжаалыг тайлж өнгө, зүсээ засаж, хувцасаа сольж, хийморьтой золбоотой очдог, буцдаг байснаа дурсах дуртай байсан юм.

        Ц.Самдангэлэг бие жавхаагаа сайхан авч явдаг тун дэгжин, үргэлж инээмсэглэсэн, дайралдсан хүн бүртэй дотно танил хүн шиг мэндэлсэн, тунч нийтэч, эелдэг зантай, хунд халамжтай тусархуу сайхан монгол эр хүн байлаа.

Төр засгаас түүний гавьяа зүтгэлийг үнэлж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, бусад ойн медиалуудаар шагнаж, дэслэгч генарал цол олгожээ. Мөн ЗХУ-ын одон медалиудаар удаа дараа шагнаж байжээ.

  Улсын их хурлын гишүүн Сорогжоогийн ТӨМӨР

Төрийн хуулийг төрүүлсэн эцэг

Төмөр нэртай жаахан залуу

Тэмээчин аавын гэрт өссөн

Тэсийн голын бяцхан хүү

         Төмөр нь 1953 онд Тэс сумын нутагт төрсөн. 1971-1974 онд МУИС, 1974-1977 онд Азербайджаны их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. 1989 онд "Өөрчлөн байгуулалтын нөхцөлд БНМАУ-ын төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал" сэдвээр хууль цаазны ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

1977-1989 онуудад МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1989 оноос АИХурал, УБХуралд референт, зөвлөх, 1992 оноос эдүгээ хүртэл Монгол улсын их хурлын гишүүн, байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгуудаар шагнажээ.

Ардын боловсрол, статистикийн тэргүүний ажилтан, анхны үндсэн хуулийг батлалцсан манай шилдэг хуульчдын нэг юм аа.

Мишигийн Чимэдцэрэн

Зандан идэр насандаа

Төрийн жолоо барилцсан

Залуу МоНГОЛ КОрпорациа

Түмний үйлсэд үлдээсэн

Мишиг багшийн Чимэдцэрэн 1

Миний нутгийн бахархах хүү

         Увс аймгийн Тэс суманд 1960 онд төрсөн. Монгол Улсын их хурлын гишүүн, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Монгол Европын парламентын бүлгэмийн дарга, Тэс сумын нутгийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг хашиж байсан. Дархан хотын I арван жилийн сургууль, 1981 онд УБИСургууль,1985 онд Германы залуучуудын дээд сургуулиудыг тус тус төгссөн. Дархан хотод багш, хотын ХЗЭ-ийн хорооы даргаар ажиллаж байсан.

1991 оноос Залуу монгол корпорацийн ерөнхийлөгч, 1996 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр нийгмийн залуу зүтгэлтний нэг юм.

                                        Жигжидийн Үнэнбат

Москва хотын оюутан залуу

Монгол банкны залуу удирдагч

Жирийн биш компьютер толгойтой

Жигжидын Үнэнбат тэсийн хүү

Үнэнбат нь 1962 онд Тэс суманл төрсөн. 1985 онд Москва хотын эдийн засаг статистикийн дээд сургууль, 1994 онд АНУ-ын Нью-Иорк хотноо Колумбын их сургуулийг тус тус төгссөн. Олон Улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэгтэй. УБ хот ХАА-н байгууллагуудад ахлах мэргэжилтэн, Монгол банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 1996 оны 10 сараас Монгол банкны ерөнхийлөгчөөх , 200 оны 9 сараас Монгол банкны холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.



                                 ЖАМБАЛЫН БАТ-ЭРДЭНЭ

Тэс нутгийн уугуул

Тээврийн анхны прокурор

Эрдмээ өвлөсөн сэхээтэн

Эцгээ залгасан дарга

         Бат-Эрдэнэ нь 1958 онд Увс аймагт төрсөн “Ган Чанга" овогтой 1976 онд Улаанбаатар хотод 33-р сургууль, 1982 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны их сургуулийн хуулийн анги төгсөж Нийслэл хотын прокурорт хяналтын прокурор, Улсын ерөнхий прокурор, хэлтсийн дарга, төмөр замын прокурор, тээврийн прокурор, (тээврийн прокурор байгуулж анхдагч нь) 1994-1995 онд Монгол Улсын Шадар сайд Энэбишийн туслах, 1995-1998 онд Төрийн хянан шалгах хороонд хуулийн зөвлөх, Төрийн өмчийн хороонд хууль, эрх зүйн албаны дарга, 1998-2000 онд "Хүнстрейд" ХХК-нд тэргүүн дэд дарга, 2000 оноос ИБМУТ-ийн дэд даргаар ажиллаж байна.

Бат-Эрдэнэ хууль зүйн ухааны магистр, хууль зүйн тэргүүний ажилтан цолтой.

ЭРДЭМТЭН МЭРГЭД

Элс туулж цэцэг дэлгэсэн алтан Тэсийн гол минь эрдмйин охийг тэжээгч асар билгйин рашаан байдаг аа. Уг нь иймээс бидний дунд , угалзан цэнхэр голынхоо хөвөөнд улсдаа нэртэй мэргэд төрдөг өө.

ТОСОН ХАМАРЫН НАМЖАА

Тэс суманд төрсөн МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж Эдийн засгийн дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгчээр олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, 1972 онд “БНМАУ-ын Хөнгөн аЖ үЙЛДвэрийн эргэЛТИЙН ХӨрӨНГӨ, ТүүНИЙ ШИНЖИЛГЭЭ" СЭДВЭЭр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж ойн медаль, Алтан гадас одонгоор шагнажээ.

       жалцавын ТОГТОХ

1940 онд тус суманд төрсөн. ХАА-н дээд сургуулийг малын их эмчийн мэргэжлээр төгсчээ. 1964 онд МАА-н хүрээлэнд орж ажиллан одоо хүртэл ХАА-н шинжлэх ухааны байгууллагад ажилласан хүн. Ж.Тогтох 1972 онд дэд доктор, 1966 онд "Монгол орны хонин сүргийн бэлчээрийн маллагаа, тэжээллэгийн шинжлэх ухааны үндэслэл" сэдвээр ХАА-н шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ж.Тогтох өнгөрсөн хугацаанд 14 ном товхимол, 60 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл материал гадаад, дотоодод хэвлүүл ж 20 гаруй стандарт, заавар зөвлөмж технологи болвсруулж үйлдвэрлэл нэвтрүүлсэн байна.

Лхамсүрэнгийн БАДАМ

1936 онд Тэс суманд төрсөн. МУИС-ийг химийн мэргэжлээр төгссөн.

1973 онд Монгол орны шилмүүст модны давирхайлагбодисын химийн найрлага сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэр төрсөн сумандаа 10 жилийн дунд сургуулийн захиралын албыг хашиж байв.

ДАНЗАНГИЙН ЖАВЗАНСҮРЭН

Монгол гэлэнгийн охин

Москва хотын оюутан

Сэлэнгэ нутгийн аграномич

Сэтгэж туурвисан эрдэмтэн

1941 онд Тэс суманд төрсөн. 1951-1961 онд бага дуц сургууль, 1961-1966 онд Москва хотын Тимирезевийн нэрэмжит ХАА-н академийг Эрдэмтэн аграномич мэргэжлээр тегссөн. 1966 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн САА-д үрийн аграноми, тасгийн даргаар ажиллаж, амьдралын гараагаа эхэлжээ. 1980 онд "Тэжээлийн олон наст ургамлын зүйл сорт шалгаруулж, царгасны салекцийн шинэ материал бий болгох нь"гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Ийнхүү Тэс нутгийн хөдөөд буяны суварга босгон үлпээсэн Данзан гэлэнгийн ууган охин Жавзансүрэн эрдэм ажлынхаа амт шимтийг мэдэрч явна. Тэрэр 30 гаруй жил газар тарийлангйин Уйгагүй ажилтай амьдралаа холбон явахдаа 3 шинэ сорт гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна, хадлангийн чиглэлийн “Мандал-1” “ Тэс 5гэсэн сортуудыг гаргаж сорилд шилжүүлсэн байна. Үүнээс гадна мэргэжлээрээ 2 ном туурвиж , дотоод гадаадын эрдэм жинжилгээний хуралд 12 илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Д.Жавзансүрэн нь Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медалиудаар энгэрээ мялаажээ.

ГОМБЫН ПҮРЭВ

1940 онд төрсөн. Москвагийн Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжлээр төгсчээ. 1991 онд "Бригадын зохион байгуулалтын нөхцөлд үйлдвэрийн мастерийн хөдөлмөр" сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ЦЭЭПЭЛИЙН ЦЭДЭВ (Эдийн засгийн ухааны доктор)

1956 онд төрсөн. 1973 онд Аймгийн 10 жилийг онц дүнтэй төгссөн. 1980 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөөд Улсын статистикийн газрын эрүүл мэнд, хүн амын статистикийн газар эдийн засагч , 1987 онд регестриин товчоонд эдийн засагч, ахлах эдийн засагчаар, 1990 оноос ИБМУ-ын төвд ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, 1990 оноос 1-р хэлтэсийн даргаар ажиллаж байв. Ц.Цэдэв одоо АНУ-ын чикаго хот дахь Иллинойсын дээд сургуулийн социологийн тэнхимд ажиллаж байна. Цэдэв цагдаанийн байгууллагаас төрсөн анхны эдийн засагч эрдэмтэн юм.


                                        НАМЖААН ДАШЗЭГВЭ

1957 онд төрсөн Тэс сумын харъяат, 1980 онд Монгол Улсын Их Сургууль төгсөж, 1992 онд "Монголын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах нөхцөл бүрэлдүүлэх асуудал" сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Н.Дашзэгвэ Монгол улсын шинжлэх ухааны Академич бөгөөд Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, "Монголын Үндэсний Үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч", "Монгол" дээд сургуулийн захирлын алба хашиж байна.

                               МЯТАВЫН МЯНДСАН

1940 онд Тэс суманд төрсөн. 1960 онд Ленинградын их сургуулийг математикчийн мэргэжлээр төгсчээ, 1994 онд “Улаанбаатарын өргөрөгт ашигласан оддын байрлалыг нарийвчилж өргөргийн өөрчлөлтийн судалгаанд ашигласан дүн" сэдвээр Физикматематмкийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

М.Мяндсан одон орон судлах төвд олон жил идэвхтэй ажиллаж байсан ахмад эрдэмтдийн нэг юм.

ЛУВСАНГИЙН ДАВААХҮҮ

Л.Даваахүү 1957 онд Увс аймгийн Тэс суманд төрж, улмаар 1975 онд тус аймгийн Баруунтуруун оумын 10 жилийн дундсургуийг , 1980 онд ХААДС -ийн мал зүйчийн ангийг дүүргэжээ. Тэрээр 1980 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтнаар ажиллаж байгаад ЗХУ-ын /хуучин нэрээр/ Москва хотын Бүх Холбоотын МАА н хурээлэнгийн аспирантурт суралцаж 1991 онд "Химер үхрийн физиологи, биохими, генетикийн зарим онцлог" сэдвээр Биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан билээ. Л.Даваахүү 1991 оноос МЛАЭШХ-д лабораторийн эрхлэгч, 1992 оноос ХХААЯ ны "Үржил" компаний захирал, 1994 оноос XXААЯ ны Улсын мал үржлийн албаны дарга, 1997 оноос өнөөг хүртэл МААЭШХ д шинжлэх ухаан технологийн төслийн удирдагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэм шинжилгзэнии 1 сэдэвт бүтээл нэгийг, эрдэм шинжилгээ сурталчилгааны 50 гаруй өгүүлэл, бие дааж болон бусад зохиогчидтой хамтран 6 ном товхимол хэвлүүлжээ.

Мөн Л.Даваахүү Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлсэн "Малын генийн сан" төслийг Монголд хэрэг ж үүлэх ажлыг зохион байгуулж "Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай" хууль, "Малын чанар үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр” ийг боловсруулахад идэвхтвй оролцжээ.

Л.Даваахүү энэ хугацаанд Япон, Швед, Голланд, Израйль, Итали, Хятад зэрэг орнуудад урт, богино хугацаагаар суралцаж, үхрийн хөврөл шилжүүлэн суулгах технологи, үржлийн ажлын бодлого, сүүнии үхрийн менежмент, фермерийн аж ахуйн зохиоН байгуулалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн юм.

ЖАВЫН ДАВААСАМБУУ

Даваасамбуу 1984 онд Тэс сумын 10 жилийи дунд сургууль, 1989 онд МУИС ийг физикч мэргэжлээр ,1994 онд муиС-ийи фиэикийи факультетад багшаар ажиллаж байсан. 1994 оноос Германы Академийн солилцооны албаны санхүүжилтээр ХБНГУ-ын Дрекэний Техникийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн,Германы Потсдамын их сургууль болон Клаусталын Тахникийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв. Потсдамын их сургуулийн физикийн институтэд физик матаматикийн ухааны докторын зэргииг "Кварцын электроны нягтын түгэлтэнд гадны цахилгаан орны нөлөө сэдвээр хамгаалсан. 2003 оноос Гёттингэн дэхь Макс-Лланкийн институтийн спектроскопийн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна

ЯНЖИВЫН БАТ-ОЧИР

1953 онд Тэс суманд төрсөн. 1972 онд БТ-ны 10 жилийг төгсгөж 1978 онд ЗХУ-ын Ташкент хотын Политехникийн дээд сургуулийг ТБЭМ-ийн Инженерийн мэргэжлээр төгссөн. 1990 онд Монгол улсын ТИС-ын Аспирантур төгсгөж Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1978-1983 онд ШУА-ын Математикийн хүрээлэнд эрдэм

шинжилгээний ажилтан, 1983-1988 онд мөн хүрээлэнд ТБТ-ын лабораторийн эрхлэгч, 1988-1998 онд ШУА-ын Информатикийн төвд техник туршилтын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1991 онд Чехсловак улсын техникийн залуур зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1991 -1992 онд АНУ-ын Карнегимеллоны их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998 оноос Престиж Инженеринг ХХК-нд захирлын албатай, эхнэр 3 хүүхэдтэй.

ДОРЖИЙН САНЖАА

Укриан улсын сургуулиас

Ухааны жигүүрээ дэлгэж

Эх орны дуудлагаар төрийн албанд суугаа

Эр хонгор дуутай эрдэмтэн дарга-Санжаа

Аанай л алтан Тэсийн бөхийн удамтай, авах гээхийн хорвоод сурахын урамтай Д.Санжаа нь 1961 оны үхэр жилийн намар малчин ард Мятавын Доржийн гэрт мэндэлсэн.

Тэрээр 1980 онд нутагтаа 10 жилийн дунд сургуулиа дүүргээд эх орныхоо хилийн дээс алхаж, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Укрианы ХАА-н академид элсэн суралцаад 1985 онд төгссөн. 1992 онд Микробиологийн чиглэлээр мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Санжаа өдгөө улсын мал эмнэлгийн албаны даргын албыг хашиж байна.

ДАМИРАНГИЙН ЦЭДЭВ

1962 онд Тэс суманд төрсөн. 1980 онд 10-р ангийг онц дүнтэй төгсгөөд сурлагын дүнгээр аймагт 1-р байранд оржээ.

Д.Цэдэв нь 1988 онд доктор (Рh) 2001 онд профессор цол хуртсэн. Цэдэв нь ЗХУ-ын (хуучин нэрээр) Свердловск хотын Уралын УИС-ыг философич мэргэжлээр төгсөж улмаар тус сургуульдаа доктор хамгаалж ирснээс хойш Намын дээд, Улс төрийн дээд сургууль, Төр нийгэм судлалын академи зэрэг УИХ, Засгийн газрын сургалт, судалгааны байгууллагад багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, төрийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч. сургалтын албаны дарга, ерөнхий менежер дэд захирал зэрэг ажил хийж ирсэн. Цэдэв нь 20 гарүй эрдэм шинжилгээний ном зохиол, өгүүлэл туурвиж, Үндсэн хууль бол бовсруулах ажилд хүчин зүтгэж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ. Түүнийг төрийн албан хаагчдыг сургаж бэлтгэх ажилд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж 2000 онд Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжилж 2001 БХЯ-ны жуухаар шагнаж, Удирдлагын академын профессор цол олгожээ. Одоо Удирдлагын академийн дэд захиралаар ажиллаж байна.

ДАМИРАНГИЙН ДААЛХАЙЖАВ

ХАА-н ухааны доктор , Д.Цэдэвийн төрсөн ах

1959 онд Тэс суманд төрсөн. 1957 онд 8-р анги, 1977 онд 10-р анги төгсөж 1981 онд Улаанбаатар хотод УБДС-ыг Хими биологийн мэргэжлээр төгсжээ. Тэрээр оюутан ахуйдаа Олон Улсын Биологчдын Экпедицид оролцож их дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавин шалгарч ШУА, МХЗЭ-ийц Төв Хороо, Дээд боловсролын хорооны оюутны эрдзщ, шинжилгээнии шилдэг бүтээлд олгодог медалиар шагнуулжээ.

1981-1982 онд Улаанбаатар хотын Мах Консервийн комбинатад химич, лабораторийн эрхлэгч, 1982-1984 онд байлдагч, бага дарга, офицероор алба хаасан. 1984-1997 он хүртэл Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1997 онд АНУ-ын Орегоний Улсын их сургуулийн харъяа Зүүн орегоний ХАА-н хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байна. 1991-1995 онд Хөдөө аж ахуйн их сургуульд суралцан Хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэр 70 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

НАМСАНЫ БЭГЗЖАВ

1958 онд Тэс суманд төрсөн. 1976 онд Баруун туруунд 10-р анги төгсгөж 1981 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Малын их эмчийн мэргэжлээр дүүргэсэн малын их эмч юм. 1995 онд "Монгол малын үржихүйг Био техникийн аргаар зохицуулах асуудал” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо "Дөрвөн түшиг” ХХК-ийн менежерээр ажилладаг. 20 сурах бичиг зохиосон хүн.

ДАНЗАНЫ БУЯНТОГТОХ

1957 онд төрсөн. 1983 онд Германы Драэдений техникшн их сургуулийг Математикч мэргэжлээр төгссөн, Драйберийн уулын академийг дүүргэсэн 1983 оноос одоо хүртэл ШУТИС-д математмкийн багш, дэд профессороор ажиллаж байна. 2002 онд Инженерийн ангиудад үздэг математикийм хичээлийн агуулгыг сонгох нэгэн шалгуур ухагдахуун тодорхойлох, эзэмшуулэх арга зүйн сэдвээр докторын зэрэг хамгаалсан, Германы Инженерийн бэлтгэл ангид зориулан дээд математикийн сурах бичиг I, II дэвтэр,

хэрэглээннй статистик инженерийн лавлахын 1- р боть, ээрэг 20 гаруй сурах бичиг зохиож.

Олон улсын математикчдийн 2 бага хуралд оролцож хэд хэдэн сэдвээр илтгэл бэлтгэж

амжилттай хэлэлцүүлсэн байна.

САМДАНЫ ЖАВЗАН

1954 онд Тэс суманд төрсөн. 1973 онд БТ-ны 10 жилийг төгсөөд 1978 онд УБДС-ийг Хими-биологийн багшийн мэргэжлээр төгссөн. 1978 оноос ШУА-ын Хими техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар одоо хүртэл ажиллаж байна.

С.Жавзан монгол оронд ургадаг 10 гаруй эмийн ургамлын бүтэц, бурэлдэхуүн тодорхойлох чиглэлээр ажиллаж Алкалойд, Флаво, Тумараны төрөлд хамаарах-50 гаруй бодисын бүтцийг таньж тодорхойлсны 16 нь байгалийн шинэ нэгдэл болохыг

баталжээ.

С.Жавзан элэг хамгаалах үйлдэлтэй эмийн бэлдмэлээр монгол улсын Херлес, Симплекс Вирусын эсрэг үйлдэлтэй Талимонис Алкалайд илрүүлснээр олон улсын патентын эрх хамгаалсан ба дотоод гадаадын мэргэжлийн сэтгүүлд 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлж 1999 онд Химиин шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан шилдэг эрдэмтдийн нэг юм.

ЖИГДЭНГОМБЫН ЦЭЗЭН доктор, профессор

1956 онд Тэс суманд төрсөн. 1975онд БТ ын Южил, 1980 Киев хотын Соёлын дээд сургууль, 1989 онд Улс төрийн дээд сургууль төгссөн. Ж.Цэзэн "Монгол ном зуйн уламжлал" (ХVII-ХIХ) сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

1980 оноос эдүгээ хуртэл Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакци, ШУА-ын Соёл урлаг, судлалын хүрээлэн, СУИС-ийн СУСХ-нд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, багшаар ажиллаж байна.

Тэрээр Монгол ном Монгол улсын ном зүйн хөгжил, өнөөгийн байдал, Монгол ном зүйн онол , түүхийн зарим асуудал зэрэг 10 гаруй ном, сурах бичиг 100 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн ба эдгээр бүтээлүүд нь БСШУЯ-ны 1999-2000 оны шилдэг бүтээлиин тусгай шагнал авсан байна. Монгол улсын соёлын тэргүүний,Алтангадас одонгоор шагнуулсан.

Доктор профессор.

ДОНРОВЫН ГАНТУЛГА

1973 онд Тэс суманд төрсөн 1989 онд аймгийн 1-р 10 жилийн сургуулийг физик-математикийн дэд аварга, аваргаар шалгаран онц дүнтэй төгсаж, мөн ондоо МУИС-мйн математикийн ангийг онц төгсөөд, магистрын зэрэг хамгаалаад МУИС-д болон Хан-Уул дээд сүргуульд багшилж байсан. 2001 оноос Англи улсын Моннестр хотын МВА"-д эдийн засгийн чиглэлээр суралцаж магистрийн зэрэг хамгаалан тэндээ ажиллаж амьдарч байгаа. Манай сумын хамгийн залуу эрдэмтний нэг юм.

БААГААН БАТТӨМӨР

1957 оид Тэс суманд төрсөн. 198 онд ХААИС, 1991 онд Нийгэм улс төрийн дээд сургууль, 2000 оид МИУС -ийн Хууль, зүйн дээд сургуулииг тус тус төгссөн. Инженер, механик, улс төр судлаач, хуульч мэргэжилтэй. 2003 онд Москва хотын мэдээлэл харилцааны их сургуульд "Даяарчлалын үе дахь монгол орны

Хөгжлийн статистикийн зарим асуудал" сэдвээр ЭДИЙи засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Одоо хөгжлийн эдийн засгийн асуудлууд сэдвээр судалгааны ажил хийдэг. Улсын гаалийн ерөнхий газарт дэд даргаар ажилладаг.

МОНГОЛЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛСАН ЭРДЭМТЭН

Саша Желедняков, Самдангэлэг Монгол судлалын талаар олон арван ном өгүүлэл англи, орос, төвд монголоор бичиж, дэлхий даяар сурталчилдаг эрдэмтэн юм.

Тэр цэргийн шинжлэх ухааны анхны доктор Тэсийн уугуул Ц.Самдангэлэгийн гэрт 1954 онд төржээ. Тэр Москвагийн их сургуулийн Аспирантурт элсэн суралцаж 1983 онд "Монгол түвдийн түүх соёлын сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан багөөд одоо ОХУ-ын Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байна. Англи, орос, түвд хэлтэй.

Буриад, Өвермонгол, Халимаг, Тува болон хаана монголчууд амьдарч байна тив дэлхийгээр явж монголынхоо түүх соёлыг харьцуулан судалж байдаг хүн. Өвөр монголчуудтай хамтарч "Уурга" кино бүтээсэн нь дэлхийн шилдэг киноны шагнал хүртжээ.

ЖАВЗАНЫ СҮХБААТАР

Булгадар овгийн Жавзагийн 6 дахь хүү Сүхбаатар 1956 онд Тэс суманд төрсөн.

Боловсрол:

-1974 онд Увс аймгийн төвийн 10 жилийн сургуулийг алтан медальтай

-1978 онд Москва хотын Плехоновын нэрэмжит УААА-н дээд сургууль

-1992-1995 онд Швед улсын төрийн удирдлагын сургууль , Японы Хоккай-Гакуены их сургууль , Филлипиний Азийн менежментийн институт, АНУ-ын Питсбургийн их сургууль ,АНУ-д докторын зэрэг хамгаалсан, дэд профессор цолтой.

Ажилласан байдал:

-1978-1987 онд МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн факүльтетэд багш

-1987-1991 онд ХБЯ, ХХАЯ, ХҮЯ-нд газар, хэлтсийн дарга 1991-1996 онд Зах зээлийн коллеж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд захирал

-1996 оноос Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциумын захирал.

Сонгуульт ажил:

-Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гишүүн

-Монголын Маркетингийн холбооны тэргүулэгч гишуүн

-Монгол-Коккайдогийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгн гишүүн

-Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академи төгсөгчдийн монголын холбооны дэд ерөнхийлөгч

ОРШИХЫН БАЗАР

Тагнын нурууны наана цаана

Танхай билгээ ургуулж дөнгөсөн Т

эсийн гол шигээ хоёр гүрний

Тэнд энд нь урсаж өтөлсөн

Орос-Монголын заах аргач

Оршихын Базар доктор багш аа

О.Базар нь 1950 онд Увс аймгийн Тэс суманд төрж, Баруунтурууны 10 жил, 1973 онд МИУС, 1980 онд ЗХУ-д гадаад хэлний дээд, 1995 онд ОХУ-д А.С.Пушкины орос хэлний академийн эчнээ аспирантурыг тус тус төгсчээ.

Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Өндөрхангай, ОХУ-ын Тува, Буриад улсын дунд болон их сургуулиудын "Алс Дорнод судлалын тэнхим"-д багшийн ажил хийж эрдмиин үр

суулгажээ.

Багш нарын ажил мэргэжлийн уралдаанд 1986,1987, 1988, 1990,1991 онуудад тэргүүн байрыг авч, 1981 оны Варшавын гадаад хэлний багш нарын олон улсын VI конгресс, 1981 оны Москвагийн ҮIII конгрессд эх орноо төлөөлөн тус тус оролцжээ. О.Базар нь 50 гаруй өгүүлэл нийтлэл хэвлүүлж 1995 онд ОХУ-ын Новосибирски хотноо сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж , 2003 онд ОХУ-ын Ардын гэгээрэлийн тэргүүний ажилтан" цолыг хүртжээ.

БАЛЖИННЯМЫН БАДАМСЭРЭЭЖИД

Монгоп ёс судлалын олон улсын холбооны ерөнхийлөгч

Балжиннямын Бадамсэрээжид Sc.D

1944 онд төрсөн. МУИС, Марксизм-Ленинизмын их сургууль төгссөн.

"Зурхай сунс судлалын дэлхийн академийн хүндэт академич" Тайван улсын ШУА-ы хүндэт доктор, "Хүүхдийн нөхөр буяны эзэн" Тайланд улсад "Нүүдэлчдийн гэрийн сурган хүмүүжүулэх арга зүй" сэдвээр 1977 онд цол хамгаалсан.

ГАРЬДЫН РАВЖИР

1945 онд Тэс сумын нутагт төрсөн. 1968 онд МУИС-ииг авто инженерийн мэргэжлээр төгсчээ. 1991 онд Новосибирск хотноо "Монгол орны говь хээрийн бүсэд

Ачааны автомашин ашиглалтыг дээшлүүлэх арга зам" сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ


             Домогт хорооны дайчин дарга

Т.ҮЛЭМЖ (2009-03-16)  Өнөөдөр сонин


       Дөрвөд далай ханы Жажин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Тэс сумынхан “Одонт” хүүгээрээ бахархдаг юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө  халуун залуу насаа зориулсан  Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин, “Одонт” хэмээх Мөнхийн Чулууны тухай Зэвсэгт хүчний их ойн өмнө өгүүлж буй минь учиртай. М.Чулуун  1921 онд 18 настайдаа  Ардын журамт цэрэгт элсэж, баруун хязгаарт анх байлдахдаа “газарчин” цэргээр явсан тэр цагаас хойш 30 жил буюу 1951 он хүртэл зөвхөн эр цэргийн амьдралаар амьдарсан бахархалт түүхтэй хүн.

М.Чулуун нийслэл
хүрээний цэргийн ангид /1928 он/
     М.Чулуун Равдангийн удирдсан 160 гаруй хүнтэй салбар ангиас авхаалж самбаагаараа шалгаран тийнхүү баруун хязгаарын тулалдаанд  “газарчин” цэргээр явж, түүхэн гавьяа байгуулсан тухай Цэргийн түүхийн архивт тэмдэглэгдэн үлджээ. Эх орноосоо хөөгдөн Тагна Тувагийн чиглэлээр хил нэвтэрч, ард олныг түйвээж байсан цагаантны 500 гаруй цэргийг “Тагна” уул, Бөх мөрөний нутаг, Хөшөө мод,  Алтай, Байтаг Богдын уулсаар хоёр жилийн турш мөрдөн хөөж устгахад дайсны цэргийн байрлал, зэвсэг, хүн хүчийг тандаж, удирдлагадаа тухай бүр илтгэж байснаар ялалтад гол нөлөө үзүүлсэн гэж үздэг. Үүнээс гадна 1923 онд Ховд хотыг цагаантны үлдэгдлээс чөлөөлөх дайнд оролцож явжээ.

        Энэ үйл явдлын дараа  Хатанбаатар Магсаржав хэсэг залуусыг цэргийн эрдэмд сургахаар  нийслэл хүрээнд  дагуулж ирсний нэг нь М.Чулуун байсан бөгөөд энэ тухай дурсамжиндаа бичиж үлдээсэн байдаг. 1923 оны есдүгээр сард нийслэл хүрээнд ирж, Ардын цэргийн I морин бригадын хүнд пулемётын хороонд алба хаахдаа орос, монгол сургагчдаар цэргийн эрдэм заалгав. Сурсан  эрдмийн шидийг үзүүлж, 1926 онд хүнд пулемётын наводчик болсон байна.
1927 оны дөрөвдүгээр сараас салааны туслах, жагсаалын дарга, хот хамгаалах харуулын суманд салааны даргаар ажиллаж, хэв журам сахиулахаас гадна нийслэлийн онцгой чухал газруудыг хамгаалдаг байв. М.Чулуун нийслэл хотын цэргийн хүрээнд 1932 он хүртэл ажиллан, цэргийн эрдэмд боловсорсон шилдэг боловсон хүчний нэг боллоо.

Эх орны зүүн хязгаарт томилогдсон нь (1932-1939)

М.Чулууны зүүн хязгаарт ажилласан найман жил бүхэлдээ дайн тулааны хүнд бэрх цаг үе байлаа. Тэр жилүүдэд тэрбээр Дорнодын хил орчмын ардын  армийн бараг бүх  салбар, ангиудад шилжин сууж эх орныхоо дархан хилийг хамгаалж байв.  1932-1939 оны тавдугаар сар хүртэл Дорнодын хил орчмоор том, жижиг тулгаралтууд үргэлж болж, дайсны зүгээс өдөөн хатгалга хийх, худаг ус хордуулах зэргээр байнгын түгшүүртэй байлаа. М.Чулуун 1932 оны зургадугаар сараас “Чоно гол” дахь тусгай суманд салааны дарга, 1933 оны аравдугаар сараас “Бяруут”-ын аравдугаар хороонд  командын салааны дарга, 1934 оны наймдугаар сараас Тамсагийн дивизийн 15 дугаар морьт хорооны хоёрдугаар суманд салааны даргаар, 1936 оны арванхоёрдугаар сараас мөн хорооны хүнд пулёметын сумангийн даргаар ажиллав. 1937 оны нэгдүгээр сараас Матадын наймдугаар дивизийн 23 дугаар морьт хорооны гуравдугаар сумангийн даргаар,  1939 оны тавдугаар сараас мөн дивизийн 22 дугаар морьт хорооны даргаар тус тус ажиллаж, дайн тулааны хүнд үед дайчин нөхдөө хошуучлан, тулаан бүхэнд ялалт байгуулж байлаа.

М.Чулуун халхын голын дайны өмнөх жилүүдэд их, бага олон арван тулгаралт, тулалдаанд  ялалт байгуулж байсан тухай түүхийн баримтанд тулгуурлан өгүүлье.

          1935 онд “Халхын сүм”-ийн орчимд болсон хилийн будлианд (түүхэнд ингэж нэрлэжээ) харуулаа удирдаж, Японы морьт цэргийн суманг бүрмөсөн устгасан нь М.Чулууны хүч тэнцвэргүй анхны тулаан байлаа.  Эндээс дайсны олон арван амьд хүч, зэвсэг техникийг олзлон авчээ.
-1936 онд М.Чулуун  заставын даргаар ажиллаж байв.  Энэ үед “Булан дэрс”-ний харуулаар хил зөрчсөн Японы бүлэг цэрэг, “Алаг морьт”-ын харуулаар цөмрөн орж ирсэн Японы морьт цэргийн ангийг эх орныхоо торгон хилээс хөөн гаргасан байна.
-Мөн онд “Адаг дулаан”-ы харуулаар нэвтэрсэн Японы морьт цэргийн ангийг бүрмөсөн  бут цохиж устгажээ.   
Энэ бүхэн зөвхөн М.Чулууны удирдсан анги салбарт төдийгүй Монгол орны хувьд “Зарлаагүй дайны оршил” байлаа. Энэ бүхнээс харвал Халхын голын дайн нь зөвхөн 1939 оны таваас есдүгээр сарын хооронд болоогүй, бүр 1930-аад оны эх, дунд үеэс эхлэлтэй гэдэг зарим түүхчдийн үг батлагдаж байгаа юм.

Халхын голын дайнд оролцсон нь

      Түүхэнд тэмдэглэснээр Халхын голын дайн “албан ёсоор” эхлэх үед цэрэг эрийн амьдралд аль хэдийнэ хатуужсан  М.Чулуун  наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооны хоёрдугаар сэлэмт сумангийн дарга, ахмад цолтой болсон байв.

Халхын голын байлдааны эхний тушаалыг 1939 оны тавдугаар сарын 6-нд дивизийн дарга,  хурандаа Д.Нянтайсүрэнгээс  авав. “Баргын Богд ууланд байрласан Японы батальон цэргийн хүч “Үүдийн худаг”-аар довтлон ирэх мэдээ авсан тул нэг сарын хоол  хүнс, сум хэрэглэл авч, өнөө шөнийн дотор байлдааны маршаар хөдөлж дайсныг устга” гэсэн тушаалыг биелүүлэхээр нэмэгдэл хүч болох нэг хуягт,  хоёр морьт салааны хамтаар тэр шөнөдөө хөдөлж,    эх орны хилийг нэвтрэн, дайсны нутгийн гүнд оржээ. Улмаар цэргүүдээ хориглолтод оруулж,  тагнуулын ажиллагаагаар дайснаа тандан  судлаад, тавдугаар сарын  12-ны үүрээр бүслэн авчээ. Маргааш орой нь гэхэд дайсны үндсэн хүчийг бут цохин, 70 гаруй амьд хүч, үлэмж хэмжээний зэвсэг техник олзлон авсан түүхтэй. Японы явган цэргийн энэ батальон  нь Буйр нуурын баруун талд, Баргын Богд уулнаас зүүн тийш 30 орчим км-т байрлаж байсан бөгөөд цэргийн тоо, зэвсэг техникээр манайхаас илт давуу байлаа. Гэсэн ч дайсны байдалд зөв дүгнэлт хийж, хүчээ зөв хуваарилснаар ялалтад хүрсэн юм. Үүний дараа М.Чулууны суманг “Бадам иш”-ийн худаг дээр дивизтэйгээ нийлсэн үед буюу зургадугаар сарын 3-ны өглөөгүүр дайсны найман онгоц 30 минутын турш бөмбөгджээ. Тухайн үед сумангийн дарга цэргүүдээ асар хурдан тараан байрлуулснаар ямар ч хохиролгүй гарсан гэдэг.

-Дивизийн штабаас дахин тушаал ирэв. Халхын голын нөгөө эрэгт гарч, дивизийн бусад анги салбаруудыг гол гатлах үед хориглон хамгаалах тушаалыг гүйцэтгэх болов. Гэтэл ус үерлэжээ. Дивиз шууд маршаар гол гатлах аргагүй . М.Чулуун өөрөө шумбан, гарам олж, замчлан гаргав. Хүнд пулемётын наводчик цэрэг ус гатлах үедээ пулемётаа усанд алдсаныг мөн л тэрбээр шумбан олж өгсөн гэдэг. Тэс голын хөвөөнд төрж өсөн, “Мөнхийн усч хүү” хэмээн нутгийнхандаа нэрлэгдэж асан түүний нэг эрдэм ийнхүү амин чухал үед тусаа өгсөн нь энэ.

-   Матадын VIII дивизийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Нянтайсүрэн “БНМАУ-ын улсын баатрууд” дурдатгалын номдоо :”22 дугаар морьт хорооны ахлах дэслэгч М.Чулуун даргатай хоёрдугаар морьт суманг 37 мм-ийн их бууны салаа буюу Михлайн танк эсэргүүцэх их бууны салаагаар хүч нэмэгдүүлэн  давшилтад  оруулав.  Ахлах дэслэгч  М.Чулууны суман эрэлхэг зориг гаргаж, байлдааны уран арга,  тактик хэрэглэн бут цохиж хөөн зайлуулсан юм. Энэ тулалдаанаар амьд хүч, зэвсэг техник, нууц баримт бичиг, бусад зүйлийг олзлон авсан нь цаашдын олон тулалдаанд их ач холбогдолтой болсон юм” гэж тэмдэглэжээ.  Энэ бол М.Чулуун сумангаа удирдан “Элст манхан”-ы тулалдаанд орж, ялалт байгуулсан үйл явдлыг дурсан бичсэн хэрэг. Энэ тулалдаан бараг дуусаагүй байхад дивизийн дарга Д.Нянтайсүрэн 22 дугаар морьт хороог М.Чулуунаар удирдуулах болж, Дархан уулын чиглэлээр зүүн гар талд тулалд гэж тушаав.

-Монгол- Зөвлөлтийн цэрэг Японы эсрэг өргөн фронтоор  давшилт эхлүүлж, тулалдсаар байв. М.Чулууны удирдсан 22  дугаар морьт хороо наймдугаар сарын 24-ний өглөө нэргүй өндөрлөгийг эзлэх тушаал биелүүлж, япончуудыг хөөсөн юм. Маргааш нь наймдугаар сарын 25-нд Баянцагааны тулалдаанд нэгдсэн фронтоор давших үед М.Чулуун ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ.  Ингэж эрүүл мэнд муудсан нь бүхэл бүтэн найман жилийн турш дайны талбарт амь биеийг үл хайхран тэмцэж, байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсных байлаа.
М.Чулуун 1939 оны есдүгээр сард биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан  бэлтгэл офицерээр халагдан, төрсөн нутагтаа амьдарч байгаад 1944 оны хоёрдугаар сард цэргийн албандаа эргэн ирэв. Ингээд Өндөрхааны цэргийн танкийн хороонд  ажил ангийн даргаар, 1947 оны зургадугаар сараас цэргийн төв эмнэлгийн штабын комендантаар ажиллаж байгаад 1951 онд дахин бэлтгэл офицерээр халагдан, арми бүрэн хэрэглэлтэй гэрээр шагнан, төрсөн нутагт нь нүүлгэн хүргэж өгч байжээ. 1945 оны чөлөөлөх дайны үед ар талын цэргийн ангид ажиллаж байсан учраас  М.Чулууныг уг дайнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Энх цагийн хөдөлмөрт хүчээ өгсөн он жилүүд
М.Чулуун төрсөн  нутагтаа ирээд тэр үед дөнгөж байгуулагдаж байсан Тэс сумын хоёрдугаар бага сургуульд аж ахуйн ажил хариуцан 17 жил ажиллав.  Эсгий гэрт хичээллэж эхэлсэн сургуулийг байр савтай болгох бүх л ажил түүний гараар босов. Дотуур байранд хүүхдээ сургадаг хүмүүсээр сургуулийн түлээг ээлжлэн бэлтгүүлдэг болсноор улсын мөнгийг хэмнэдэг байсан гэж  тэр үеийн ахмад буурлууд түүнийг дурсдаг билээ.

Хүүхдүүдийн хувьд биеийн тамирын талбай, модон морь, савлуур, турник ялангуяа багийн бага сургуульд бол өнөөдөр ч ховор эд. Тэгвэл М.Чулуун энэ бүхнийг хийгээд зогсохгүй багийн сургуулийг халуун усны байртай болгон, тохижуулж байжээ. Төмс, хүнсний ногоог өөрсдөө тариалж, дотуур байрны сурагчдын хоолны хэрэгцээг хангах болов. М.Чулууны Тэсийн бага сургуульд ажилласан он жилүүд хэдийгээр улс оронд ардын хувьсгал ялаад багагүй хугацаа өнгөрсөн  байсан боловч хөдөөгийн ардууд хүүхдээ сургуульд сургах төдийлөн дуртай биш байв. Харин аж ахуйн даргын хичээл зүтгэлээр сургуулийн орчин нөхцөл сайжирч, нутгийн ардууд ч хүүхдээ сургуульд явуулах дуртай болсон тухай хөгшчүүл өдгөө дурсан ярьдаг юм.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж, “Цусан гавьяаны нэгдүгээр зэргийн одон”, “ Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны медаль”, Монголын болон ЗХУ-ын “Бид ялав” медаль, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн  цол, тэмдгээр шагнажээ. Арми болон улс, хоршоолол, боловсролын байгууллагын шагнал гээд нийтдээ 40 гаруй удаа шагнагдаж байсан байна. Зөвхөн шагнаад зогссонгүй М.Чулууны эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх үнэлж баршгүй гавьяаг хойч үед нь алдаршуулахад багагүй анхаарч ирлээ. 2005 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Тэс сумын Хар үзүүрийн сургуулийг түүний нэрэмжит болгов. Өнгөрсөн онд Увс аймгийн музейд М.Чулууны нэрэмжит булан байгуулжээ. Харин өдгөө Увс аймаг,болон Тэс сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын санаачлагаар түүний дурсгалын хөшөөг Халх голын ялалтын 70 жилийн ойн өмнө босгохоор бэлтгэж байна.

Монгол эх орныхоо төлөө амь, бие үл хайрлан тэмцэж явсан олон зуун баатарлаг хөвгүүдээр хойч үе бид бахархан, М.Чулуун шиг гарамгай гавьяатнуудыг үрийн үрд алдаршуулан, эх оронч үзлийн үлгэр дууриал болгох нь зүйтэй санагдана. Мөнхийн Чулуун хэмээх том эх орны багахан хэсэг Тэс нутгийн зон олондоо “Одонт” хэмээн хүндлэгдсэн ахмад дайчны тухай товч өгүүлэхэд ийм байна.

Эцэст нь цэргийн түүхчдэд хандан хэдэн зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Нэгдүгээрт, М.Чулуун VIII дивизийн 22 дугаар морьт хороог дайн дуустал удирдаж байгаад байлдааны талбарт ухаан алдсан тухай дээр өгүүлсэн билээ. Гэтэл уг хороог арав хүрэхгүй хоног удирдсан хүний нэрээр “Бадарчийн хороо” хэмээн нэрлэдэг нь үнэнд нийцэхгүй юм.
Хоёрдугаарт, Халхын голын дайныг ялалтад хүргэсэн гол тулалдаануудад хэний удирдсан дивиз, хороо , суман ямар үүрэгтэй оролцож, хэрхэн тулалдсаныг 70 жилийн  ойн өмнө нарийн тодруулмаар санагддаг юм.

Гуравдугаарт, Эх орны зүүн хязгаарт 1930-1940 оны хооронд өрнөсөн, ялангуяа 1939 оны Халхын голын дайны гол үйл явдлуудын талаархи мэдээллийг тодорхой гаргаж тавих хэрэгтэй. Энэ дайныг дайн байгаагүй, жижиг мөргөлдөөн байсан гэх мэтээр түүхийг илт гуйвуулж, эх орноо хамгаалан тэмцэж явсан эх орончдоо доромжлон гутаасан зарим түүхч, судлаачдын  мэдэгдэлд харамсаж явдгаа  нуух хэрэггүй  биз ээ. Түүх түүхээрээ үлдэх ёстой гэдэг билээ.


7 сэтгэгдэл:

null
damaa (зочин)

tsogoo chi shuu goe bolj bna aa buur goe hiigeerei

анхзаяа (зочин)

манай увс аймгийн анхны төрд ажилласан хүн бол гүн ноён Жажинбал гэдэгхүн байсан гэдэг бид нарын өвөг дээдэс агуу хүмүүс байсан юм шүү та нар манай сумын Цогт очир гэдэг хүний тэсийн эрчүүд гэдэг шүлгийг тавиад өг тэхү

Зочин

GIFT

Зочин

Тэсд хоргодохын учир



Үхэж төрөх хэдий үнэн боловч


Зуурдын төдий өнгөрөх биш үү


Өнгө мөнгө хэдий байвч


Хормын дараа дуусах биш үү


Би хэдий амьд явлаа ч


Бие сэтгэл минь мөнх биш ээ


Тэс чиний алган дээр бөнжигнөх


Чацарганы ганц үрэл би


Эхэлж чамаас ургасан шигээ


Эргэж чамдаа шингэх биш үү


Алтан шаргал хөрсөнд чинь шингэснээр


Амьдралын нэгэн хором өнгөрсөн хэдий ч


Дараа жилийн хавар


Дахиж чамаасаа цэцэглэх биш үү


]Төрөл арилжиж би хэдий хувирсан ч



Тэс чамдаа л хоргодсоор


Энэгүй их сэтгэл минь холдлоо ч


Эргэж ирээд тэсдээ нойрсох биш үү


Хүйн холбоотой нутагтаа


Хүү нь болж төрсөн минь учиртай
tsog25@yahoo.com

Буянаа (зочин)

Энэ хүмүүсийн дотор бидний дотор байхгүй хүмүүсийг нь нэрнийх нь ард хэдээс хэдэн онд амьдарч байсныг нь биччихвэл.

Буянаа (зочин)

энэ хүмүүсийн намтарыг уншаад үнэхээр бахархаж байна.

huyagaa (зочин)

eneeder soninii 2009 on march 16 (domogt horoonii daichin darga) gesen niitlel baigaag tataj ab duu nar nutgiin tani ahmad daichinii tuhai eguuljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)