Хөдөлмөрийн баатар , Гавьяатууд

БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР МЯГМАРЫН ЦЭЭСҮРЭН

1926 онд Тэс сумын нутагт төрсөн, 1954 оноос Улаанбаатар   төмөр   замын   элчит   тэрэгний депод машинчаар тасралтгүй 26 жил ажиллаж, Галт тэрэгний осол зөрчилгүй байдлыг ханган 10ОО км явах хөдөлгөөнийг төмөр замын хэмжээнд санаачлан хэрэгжүүлж, Ү, Ү1 таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Тэр галт тэргээр аялахдаа 64 удаа хүнд жинтэй галт тэрэг жолоодож нормоос 4590 тонн ачааг илүү тээвэрлэж, улсад 95 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулж, 24270 кг дезелийн түлш хэмнэж, 9 машинчийг дагалдуулан сургасан учир БНМАУ-ын  АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 7-р сарын 9-ны 232-р зарлигаар "Хөдөлмөрийн баатар" цол олгожээ.

  ЦАГААНЫ БУМЦЭНД

                                           (Хөдөлмөрийн баатар)

 1943 онд төрсөн. 1965 оноос одоо хүртэл УБТЗ-д туслах ба жинхэнэ машинчаар ажиллахдаа осол зөрчилгүй хөдөлмөрлөн төлөвлөгөөгөө ямагт давуулан биелүүлж, 1 сая 500 мянган км-ийн аялал хийж, 933084 тонн ачааг нормоос илүү тээж, 198095 л дизелийн түлш хэмнэж 34 хүнийг машинчийн мэргэжилд сургажээ. Зөвхөн сүүлийн 10 жилд 413.8 сая тн/км-ийн ажил хийж төлөвлөгөөгөө 120-150 хувиар биелүүлэн нийт аялалын 92.6 хувийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.                        

Ц.Бумцэндийн гарамгай амжилтыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлегчийн 1998 оны 7-р сарын 17-нь108 тоот зарлигаар "Хөдөлмерийн баатар" цол хүртээж, “Алтан соёмбо" тэмдгээр шагнажээ.

ХООХҮҮГИЙН  ЦЭВГЭЭ              

(Урлагийн гавьяат зүтгэлтэн)

1923 онд тус суманд төрсөн. 1949 оноос аймгийн клуб, соёлын ордон, хөгжимт драмын театрт, ажилчин бүжигчин, хөгжмийн багш, найрал дууны багш, туслах найруулагчаар ажиллахдаа 30 гаруй шүлгэнд ая зохиож, 110 ардын шог хошин дуу цуглуулан нотолж 60 гаруй дуунд найруулга хийснээс "Лавы нь авийт, "Уурыт ахам" "Эвээн олноовт", "Тэсийн улаан бураа","Нугасны дэгдээхэй" “Хургачин”, "Барилгачдын индэр" "Саальчин бүсгүй" зэрэг  олон нийэд алдаршсны зэрэгцээ "Алаг бөмбөг", "Жирэг жирэг” “Таван тэсиин уянга" Алаг үр минь", "Бүүвэйн ДУУ ” зэрэг дуунуудаараа  алт, мөнгөн медаль хүртжээ. Бас арав гаруй  бүжгийн хөгжим бичсэн юм.

ХЦэвгээ БНМАУ-ын  АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар 1977 оны 8-р сард "Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол олгожээ.

ТӨРИЙН ШАГНАЛТ,ДОКТОР  ПРОФЕССОР 

Янживын  Нямаа

1932 онд Тэс суманд төрсен. 1962 онд ХАА-н дээд сургуулийг малын их эмчийн мэргэжлээр төгсчээ. Тэрмонгол хонины үйлдвэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр эрдэмийн ажил хийж, 1973 онд дэд эрдэмтний зэрэг, 1994 онд "Хонины махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, биологийн үндэс ба арга зам" сэдвээр ХАА-н шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Монгол хурга,төлег борлонг тэжээж бордож таргалуулах, янз бүрийн шинэ арга технологийг сэдэж, улмаар монгол орны ургамлын түүхий эдээр үйлдвэрлэсэн "Тарга" бэлдмэлийг санаачлан гаргаж,  хургыг тарьж,  тарга  хүч  авахуулах ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тул 1994 онд Монгол Улсын “Төрийн шагнал хүртжээ.

   ТҮДЭВИЙН ГАЛДАН

    (Эрдэмтэн сэтгүүлч)  

      1932 онд Тэс суманд төрсөн. Москвагийн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөнөөс хойш Монголын   радио,   телевиз,   "МОНЦАМЭ"   агентлагт сурвалжлагч, улс төрийн тоймч, орлогч захирлаар ажиллаж, олон арван сайн нийтлэл бичжээ. Тэр 1978 онд Москвагийн их сургуулийн эрдмийн зөвлөлд "Монголын телевизийн үүсэл, төлөвшил, түүний хөгжлийн хандлага, ирээдүйн төлөв" сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Т.Галдан одоо "Хүмүүн бичиг" сониныг санаачлан гаргаж эрхлэгчээр нь ажиллаж байгаа бөгөөд 1993 онд онгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат цол авчээ.  

ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, БНМАУ-ын гавьяат тамирчин, улсын начин ТӨМӨРИЙН АРТАГ

Алдар нэр нь Алдараас эхэлж

Алтан биеэ армид зориулсан

Артаг хэмээх гавъяат тамирчин

Араасаа залгах удамтай бөх

Т.Артаг агсан тус сумын 11 дүгээр багийн харьяат, 1943 онд төрсөн. Тэрээр 1965 онд ардын цэргийн албанд мордон үндэсний болон чөлөөт бөхийн барилдаанаар ба-рилдаж, улсын баяр наадамд 1966, 19б9онуудадЗдавж, 1965,1971, 1978 онуудад тус тус 4 давж, 1972, 1973 онуудад дараалан 5 давж БНМАУ-ын "өсөх идэр" чимэгтэй начин цол хүртжээ.

        Т.Артаг 16 наснаасаа эхлэн үндэсний бөхийн барилдаанаар хичээллэн, дэлхийн аварга шалга-руулах тэмцээнээс шагналт байрыг 5 удаа эзлэн, Мехико хотод болсон XIX олимпын их наадмаас хүрэл мөдаль, Аргентиний Мирдель-плагт болсон тэмцээнээс /1-/11 байр, 1970 онд Канадын Эдмонтан хотод болсон тэмцээнд У-УИ байр, 1971 онд Болгарын Софид болсон тэмцээнд V байр тус тус эзэлсэн байна.

           Т.Артаг МБАТ-ний спартакиадад барилдан 1 удаа аварга, 2 удаа мөнгөн медаль хүртэн, улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа I байр, 1 удаа III байранд орж байжээ. Т.Артаг Ази тивийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин, ардын армийн нэрийг олон жил бөхийн тавцанд дэлхийд цуурайтуулсан домогт долоон хар бөхийн нэг байлаа. Т.Артаг начны дархан мэх хөлд давхар хамж орох, бусгах, дутуу бусгаад ачдаг байв.

        Биөэр намхан боловч лагс биөтэй, цээж өргөн, хөх мах томтой, дуу цөөнтэй, туйлын даруу бөхийн шинжийг бүхий. л талаараа илэрхийлсэн сайхан хүн байсан юм. Түүний гавьяа зүтгэлийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт мөдаль, Алтан гадас одон, ойн медалиуд, Ьайл-дааны гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

           Нэгэн голд төрж, нялх багаасаа үөрхэн хонины бэлчээр, гүүн зэлэн дээр барилдаж хувцсаа урчихаад ээждээ зэмлүүлэн ихэр хурга шиг ижилсэн оровч гаравч хамт явсан Монгол улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Монгол улсын гавьяаттамирчин, улсын начин Т.Артаг агсан хоёр мөн л нэгэн жил улсынхаа их баяр наадамд барилдан "Улсын начин" хэмээх цолыг нэгэн дэвжээнээс хүртээд баярын нулимс унаган, биө биөнээ тэврэн үнсэж байсан нь саяхан шүүдээ. Дотны найз маань тун залуудаа өртөнцийн мөнх бусыг үзүүлж, түүний шарилыг мөрөн дээрээ үүрэлцэж "Алтан өлгийд" нутаглуулахад Ардын армийн хүндэт харуул 3 удаа хүндэтгэлийн буудлага хийж, төрийн дуулал үлээвэр хөгжимд эгшиглэн эцсийн замд нь үдсэн юм даа гэж Дамирангийн Баатаржав сайн нөхрийгөө дурсан ярьж сууна.

Т.Артаг агсны хүү Буянжаргал жудо бөхийн улсын шигшээ багт хичээллэн сайн барилдаж байсан.

Гавьяат дасгалжуулагч, Монгол улсын начин Дамирангийн БААТАРЖАВ

Шүүтээс төрсөн гавъяат

Шүүлтүүн нь ханасан бөх

Даяар монголдоо нэртэй

Дамирангийн ганц хүү

Д. Баатаржав нь мөн сумын 10 дугаар багийн харьяат, 1942 онд Шүүт гэдэг газар төрсөн, 1972 онг улсын их баяр наадамд 5 давж БНМАУ-ын начин цол хүртжээ.

Д.Баатаржав самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын баяр наадамд барилдан 1968,1970,1971, 1973, 1978 онуудад 5 удаа 4 давсан, 1969, 1979 онд тус тус 3 давж, 1968 оны наадмын дараа шигшээ барилдаанд үзүүрлэж, Бээжин аваргад өвдөг шорооджээ. Дээрх наадмуудад Арслан Г.Давагсүрэн начин Лундаа, заан Дамдиндорж нарыг шигшээ барилдаанд арслан Дэмүүл нарыг давжээ.ч

Мөн -1969 онд Халх голын ялалтын 30 жилййн ойгоор Баянтүмэнд үзүүрлэн, 1965 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаасаа шалгаран оролцож барилдан улсын уран барилдааны шагнал хүртсэн байна. /17 давсан/

Д.Баатаржав 1972 оны Европ тивийн/нээлттэй/аварга шалгаруулах тэмцээнээс /дэлхийн аваргад тооцогддог/ болон 1974 онд Улаанбаатар хотноо явагдсан самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус мөнгөн мөдаль авч дэлхийн аваргын хошой мөнтөн медальтан болжээ. Улс, олон улсын ба хотын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Тэрбээр самбо, жу-до бөхийн анхны шигшээ багийн анхны тамирчин анхны спортын мастер. ^аруун Германы Мюнхен хотодболсон /1972 онд/ XX олимпийн их наадам, Берлинхотнооявагдсан 1973 оны дэлхийн залуучууд оюутны X их наадамд жу-до бөхөөр тус тус оролцсон байна.                  ,

Д.Баатаржав 1970 онд УБИС-ийг төгсгөн, тамирчин, дасгалжуулагч зэрэг ажлыг хийж иржээ. Түүний шавь нараас тухайлбал олимпийн аваргын мөнгөн медальт улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга Ц.Дамдин, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Жамсран нарын зэрэг олимпийн медальтан, дэлхийн аваргууд, олон улсын хэмжээний мастер, спортын мастөрууд дасгалжуулагчид олноор төржээ.

Д.Баатаржавыг МБТ-ын байгууллага үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойгоор спортын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан нь аймгаасаа төрсөн анхных болсон байна. Д.Баатаржав гавьяат төрсөн сумынхаа 20 жилийн ойгоор түрүүлжээ. Тус нутагтаа бөх, мориндоо медаль олгосон өвөрмөц наадмыг гавьяат цол авсан жилээ Тэсийн таван улиасанд зохион байгуулж уул усныхнаа баярлуулж цэнгүүлжээ. Энэ наадмыг зохион байгуулахад сумын засаг даргын тамгын газар, бусад байгууллагууд, нутгийн ард түмэн гүн туслалцаа үзүүлснийг дурдууштай. Увсын домогт долоон хар бөхийн нэгэн болох улсын начны маань дархан мэх нь бусгах, тонгорох, өмсөх юм. Барилдааны өвөрмөц олон хувилбартай барагтай л бол хүнд бярдуулдаггүй онцлогтой бөх гэж болно.

Д.Баатаржав улсын шигшээ багийн дасгалжуулагч. Барилгачин нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж байсан ба одоо Чингэлтэй дүүргийн бөхийн дасгалжуулагч, бөхийн Харцага клубын эрхлэгчийн ажлыг хийж байна.Бөхчүүд Баатаржав гавьяатыг "Ьа багш" гэж хүндлэн нэрлэдэг юм. ТэрбээрДэс сумандаа 70 жилийн ойгоор нь олон олон алдар цолтой бөхчүүд төрүүлэхийг билэгдэн өрөөж хувиасаа 15 хос зодог шуудаг бэлэглэжээ.

ТӨМӨРИЙН САНЖАА

                                              (Гавьяат уурхайчин)    

           1954 онд Тэс суманд төрсөн. 1976 онд Дарханы политехникумыг «Уулын ашиглалтын төхникч» мэргэжлээр, 1991 онд Улаанбаатар хотод Улс төрийн дээд сургуулийг "Улс төр судлаач" мэргэжлээр тус тус төгссөн. 1991 онд сургуулиа төгсөнгүүт Засгийн газрын шийдвэрээр Сүхбаатар аймгийн "Талбулаг"-ийн нүүрсний уурхайн даргаар томилогдон очсоноос одоо хүртэл 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна.             

Т.Санжаа анх ажлын гараагаа Увсын Хар тарвагатайгаас эхэлсэн ахмад туршлагатай нэгэн, бөгөөд энэ хугацаанд жагсаалын цэргээс Ангийн хамын байгууллагын дарга болтлоо цэргийн хуаранд хатаагдаад авчээ.  Түүний зүтгэл бүтээлийг үнэлж 1982 онд  Зэвсэгт хүчний 60 жилйин медаль, . 1995 онд «Монгол улсын тэргүүний  уурхайчин, 1997 онд алтан гадас одонгоор шагнаж.  2002 онд "Монгол Улсын Гавьяат уурхайчин" болгожээ. Одоо Санжаа Талбулагийн уурхайгаа "Талын гал" ХХК болгон өргөтгөж,  тэнд Баяд омгийн хонь үржүүлж, Хан хөхий"модны үйлдвэр ажиллуулж өдрөөс өдөрт үйлдвэр үйлчилгээгээ тэлсээр байна.

ГАЛДАНГИЙН ЖАМСРАН                     

                                   (Гавьяат тамирчин)     

         Жамсран нь 1958 онд төрсөн. 1978 оноос самбо,  жү-до бөхийн улсын шигшээ багийн тамирчнаар ажиллах хугацаандаа 1981 онд залүучуудын дэлхийн аварга, 1982 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, 1983 онд насанд хүрэгчдийн аварга болжээ. 1978 оноос хойш самбо, жү-до бөхийн спортоор хичээллэж, олон улсын тэмцээнээс 12 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль авчээ. 1979 Испанд болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 1981 онд хүрэл, 1983 онд Киев хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус авсан тул Галдангийн Жамсранд БНМАУ-ын АИХ-н Тэргүүлэгчдийн 1984 оны 137 тоот зарлигаар Гавьяат тамирчин цол олгосон байна.

ТҮҮВЭЭНИЙ ЦЭВЭЭН

                                              (Гавьяат тээвэрчин)

       1943 онд Тэс сумын нутагт төрсен. 1971 онд жолооч болж, 1974 оноос аймгийн 9-р баазад тээвэрчнээр ажилласан хугацаандаа 5 удаа тэжээл тээврийн улсын аваргаар шалгарч 1982 онд "Саятан жолооч" цол хүртэж гурван таван жилийн гавшгайч болж, 1986 онд АИХ-ын депутатаар сонгогджээ. 1982 онд саятан бригадыг санаачлан байгуулж авсан үүргээ 4.1 жилд багтаан биелүүлж, 1988 онд аж ахуйн  тооцоот өргөтгөсөн бригад байгуулан ажиллаж, улмаар  Улсын тээврийн "аварга" бригад болжээ. Машиныхаа ашиглалтын нормыг 405 мянган км-ээр давуулж, их засварын зардлаас 65.3 мянган төгрөг хэмнэжээ. Өвсийг чагтлан буюу переслэн ачих шинэ арга нэвтрүүлж,нэг тэвшинд180-240 боодол өвс  ачдаг нь бусад тээвэрчдээс 60-80 боодлоор илүү байжээ Т.Цэвээн ийнхүү Гавьяат тээвэрчин цол авчээ!

ТӨМӨРИЙН ГҮНСЭЭ (Гавьяат багш)

1946 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1965 онд Ховд аймаг дахь багшийн сургуулийг төгсөж. 1965-1969 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэт сумын сургуульд, 1970-1971 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33-р сургуульд, 1971 оноос одоо хүртэл Нийслэлийн тэргүүний 10 жилийн 48-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Энэ хугацаандаа 1 -р ангийг 12 удаа дааж төгсгөхдөө сурлагын амжилт 100% чанарыг 90% хүргэж, сурагчдад гүн бат мэдлэг олгон сурлагын хоцрогдолгүй сургаж, хамт олныг төлөвшүүлэхдээ тэдний өмнө тодорхой зорилт дэвшүүлэн тавьж авьяас билгийг нь хөгжүүлэн, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах талаар өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай болж чаджээ. Дүүргийн хөдөлмөрийн аварга, Улаанбаатар хотын мэргэжлийн аварга, зөвлөх зэрэглэлтэй. Эцэг эх залуу багш нарт зориулан 20 гаруй зөвлөмж бичсэн. Жил бүр зохиогддог СХ уншлаганд оролцон улсад 2 удаа шалгарч III байр эзэлж байсан.

Улаанбаатар хотын түшиц, хичээл нь байнгын нээлттэй багшийн гэрчилгээтэй.

ЕБС-д олон жил санаачил га үр бутээлтэй ажиллаж, өсвөр үеийн сурган хүмүүжүүлэх үйлсзд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 12-рсарын 20-ны өдрийн 104-р зарлигаар Монгол Улсын Гавьяат багш цол олгосон.

ЖАМЪЯНГИЙН НАЙДАН

                                     (Монгол Улсын гавьяат багш)

Найдан 1950 онд Жамъянгийн хоёрдугаар хүү болон төрсөн. Найман наснаас Тэс сумын бага сургуульд элсэн, 1967 онд долдугаар ангиа төгсөж улмаар Улаанбаатар хотод багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид элсэн оржээ. Ажил хөдөлмөрийнхөө анхны гарааг төрөлх сургуулиасаа эхэлж сумын болон аймгийн аварга багш, Бух ард тумний урлагийн үзлэгийн таван удаагийн алтан медальтан, Улсын соёлын тэргүүний ажилтан болж өссөн. 1970-1980-аад оны шилдэг сэхээтэн юм.

Найдан багшийн уйгагүй хөдөлмөрийг Төр засгаас өндрөөр үнэлж "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас одонгоор энгэрийг нь мялааж байсан  бол 2002 онд "Монгол Улсын Гавъяат багш' гэдэг эрхэм алдрыг хүртээжээ.

6 сэтгэгдэл:

null
ah ni (зочин)

manaid sanjaa ah shig gawiyat yyrhaichin bolchih ireiduut huuhed bnuu

buyanbat (зочин)

puux manai sym chin yamar olon gawiyatuutai yu be

Буянаа (зочин)

Гавъяат малчид, Улсын аварга малчид, Улсын сайн малчид бас олон байгаа байх тийм үү

ssssssss (зочин)

буянбатаа наадах чинь талын талд нь ч хүрэхгүй

tooromt (зочин)

ah ni zochind : sanjaaa ah shig bolohoor olon huuhduud bgaa. minii hamgin sain medeh neg TIS iin uul uurhain bayjuulaltiin angid surdag neg huuhed bgaa. uvs aimagt turuulj ulsiin avargaas mongon medali hurtsen . odoo onts surch bgaa gesen

chono (зочин)

badarch emch batdor emch rawag guai ed nar law oroogui bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)