Энэтхэг улсад тэтгэлгээр суралцуулах болжээ






       Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилээс БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 60 хүнийг бакалавр, магистрын сургалтад хамруулахаар болжээ. Шалгалтад тэнцсэн  хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгох аж.

Энэтхэгийн их, дээд сургуулиудад  байгалийн ухаан, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлал, мэдээллийн технологи , инженерийн мэргэжил эзэмшүүлэх юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрөөр Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгч нь магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Харин Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй (сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй), 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх юм байна. 

Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2010 оны 01 сарын 17-ны дотор Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт бүртгүүлэх шаардлагатай аж.

 доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: 

http://www.mecs.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=313&Itemid=105

6 сэтгэгдэл:

null
chono (зочин)

ok

buyanbat (зочин)

oilgloo

buyanbat (зочин)

oilgloo

buyanbat (зочин)

oilgloo

baluu_222 (зочин)

wwww.west.mn Увсынханд

Buyanaa (зочин)

Hi sar shiniin mend hurgej ireh ondoo bulchin shormostei, targan tsatgalan, avdar savandaa alt huraaj , altan ayaganaas tsai uuj, morondoo brendiin huvtsas olgoj, mongon utsaar deel oyj, orgoo tom housedaa ur huuhdeer duuren, gangan hurdan mashindaa zalarch, gazar delhiig toiron ayalj, az jargalaar duuren, eruul enh tsog javhlantai yavahiin erooliig hamgiin suuliin ueiin tehnik ashiglan devshuulie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)