Шүүхийн
танхимд насан өндөр болсон хоёр хосыг харахад тун өрөвдөлтэй байлаа. Өвгөн зөрүүд
байртай чимээгүйхэн ширтэж сууна. Эмгэн
уйлсаар хавдсан нүдээрээ эргэн тойрноо ажиглана. ..
Шүүгчийн дохиогоор танхимд нам гүм болоход баргил бүдүүн
хоолойгоор эмгэнээс :
“За яриарай эмээ. Яагаад гэр бүлээ цуцлах өргөдөл гаргасан
бэ?” гэхэд
Эмээ гүнзгий амьсгаа аваад, алчуураа суллан , намуухан
дуугаар ярьж эхлэв...
“Энэ өвгөнөөс бүр
залхаж гүйцлээ. 50 жил намайг зовоолоо... ”
Хэсэг хугацаанд танхим ямар ч чимээгүй болов...
Анир чимээгүйг нэгэн сэтгүүлчийн зураг авах дуу үргээв.
Танхимд олон сэтгүүлч байлаа. 50 жил хамт амьдарсан энэ хоёр хүний тухай
маргаашийн сонинд юу гэж бичихийг хэн мэдлээ? Эмээ юу гэх бол ? Бүгд түүнд чих тавин сонсож суулаа...
Эмээгийн нүдэнд нулимс цийлэгнэв...
“Манай гэрт миний
хамгийн хайртай нэгэн тана цэцэг байдаг юм ... Тэр ч мэдэхгүй л дээ ... Мартсан
... Тавин жилийн өмнө ... Тэр тана цэцгийг түүний надад өгсөн баглаа цэцгийн дундаас авч үрслүүлэн
тарьсан юм. Бидэнд хүүхэд заяагаагүй болохоор би цэцгээ хүүхэд шигээ хайрлаж ,
харж ханддаг байлаа ... хэсэг хугацааны
дараа цэцэг маань хатаж эхэллээ. Тэр үед би цэцгээ нар мандахаас өмнө , үүрээр
усалж байна гэж өөрөө өөртөө амалсан юм ... Тэгвэл илүү сайн ургадаг гэж хүнээс сонссон юм ... Тавин
жил өнгөрөхөд энэ золиг ганц ч удаа “би босоод
услая” гэж
хэлээгүй шүү ... Харин өнгөрсөн шөнө ...
Урьд шөнө би нам унтчихсан байлаа ... Би
ийм л хүнтэй тавин жил ханилсан. Амьдралаа түүнд зориулсан . Ганцхан удаа миний төлөө нэг
зүйлийг хийгээсэй гэж хүлээсэн юм. Түүнгүй бол би илүү дээр байх болно, амлаж
байна шүү ” гэлээ. Шүүгч
өвгөнд хандан “Танд
хэлэх зүйл байна уу” гэж
асуулаа.
Тэр таягаа
тулан арай чамай алхсаар индрийн өмнө ирлээ.
Харамсаж ичсэн
харцаар шүүгчид хандан :
“Би цэрэгт байхдаа
хүндэт харуулын цэцэрлэгт цэцрлэгчээр ажилладаг байсан юм. Тэр цэцэрлэгийн
бүхий л арчилгааг би хариуцдаг байлаа. Үнэхээр их хичээсэн ... Би эхнэртэйгээ
тэнд танилцсан юм ... Тана цэцэг ч мөн адил ... түүндээ хамгийн гоё цэцэгсийг өгдөг байлаа. Тана цэцэг манай
цэцэрлэгээр дүүрэн ургадаг байв ... Бид
гэрлээд удаагүй байтал эхнэрийн минь
хүзүү хөшиж өвдөөд, түүнийг эмчид үзүүлсэн юм ... Эмч “ Удаан
хугацаагаар сэрэлгүй унтвал хүзүү нь
шохойжиж хатуурна. Улмаар эхнэрийн тань байдал улам хүндэрнэ “ гэсэн юм. Эхнэр маань эмчийн үгийг ердөө ч
тоогоогүй ... Миний ч үгэнд ороогүй ...
гэтэл яг тэр өдрүүдэд цэцэг хатаж эхэлсэн ... Би санаа авч түүнд шөнө болгон усалбал сайхан ургана гэж хэлсэн
юм... Мөн шөнө бүр босож услахаар амлуулж , харин би шөнө бүр
түүнийгсэрээдэг байлаа. Тэгээд нууцаар түүнийг хардаг байсан юм ... Хайртай бүсгүй минь хүүхэд шигээ хайрладаг цэцгээ усалж байхыг нь харах сайхан байсан гэж өдий насны хүнээс гарахааргүй тийм үгийг тэр хэлж
байлаа ...
Тэгээл “
Шөнө бүр түүнийгээ унтсаны дараа босоод цэцгийн усыг асгадаг байсан юм ...
Яагаад вэ гэвэл тана цэцэгийг шөнө усалдаггүй юм шүүгч
минь ... Тэр шөнө хөгшин би унтаж
орхижээ ... Сэрж чадсангүй ... Цэцэг ч
усгүй байж болох байсан ч , эхнэрийн маань хүзүү өвдөж магадгүй байсан болохоор
өөрийгөө буруутган гэмшиж , түүнд юу ч хэлээгүй юм ...” гэлээ.
Тэр мөчид танхим
мөн л чимээгүй боллоо ...
Маргааш өглөө нь сэтгүүлчид “Тана цэцэг усгүйдлээ” гэсэн гарчигтай ганцхан сүүлийн үр дүнгээр нь мэдээ гаргасан юм
"Хайрын илгээж" 147-р тал

10 сэтгэгдэл:
Харамсалтай ч юм шиг, гоё ч юм шиг ээ
Хэдийгээр худал хэлэх нь буруу ч зарим үед үүнээс өөр сайн арга зам байдаггүй тал бий...
Сайн уу нэр нэгтийн чих нэг гэж... Тэс гэхээр нь гүйгээд л ороод ирлээ хэ хэ. Сайхан блог байна. Би Завханы Тэс. Бас блог хөтөлдөг. www.mongolhun.bblog.mn Нэгэн голын хөвөөгөөр нутаглаж, нэгэн голын уснаас ундаалж өсчээ...
тиймээ жанаагийн зөв шүү.
sain u? bi Uws nutgiin hurgen bolhoor shiidsn hehe teed bur shuleg bichsen gech http://my_universe.blog.gogo.mn/read/entry70970 orj unshij bolno. Bi ochj uzegui bolhoor buruu zuru bichsn bj magd shoo uuchlana buizaa blog chn taalagdaw amjilt
saihn uguulemj bn blog hutulj bga tesiin tsoglog zaluustaa bayarlalaa olon saihan hergtei hurteemjtei medeelel taiarai amjilt husi
bilegee blog hotoldog gantshan hun bdiimaa
Tiim shuu. Blog humuldug tiim olon hun bdguimaa. Tsag zaw setgel zurhee zoriulj bdag neg hun bdii. Minii bodloor ter hun nutagtaa hairtai nutgaa gesen aguu setgeltei hun shig sanagddag. Hedii tugsuh kurs ch gesen ene bugdiig amjuulaa l yawaad bgaa. Manai nutgiin oyutan zaluuchuud blogtoi bolsnooroo sanal bodloo chuluutei huwaaltsaj negden niilj ih zuiliig buteeh ehlel ni bolj chadaj bgaa gej boddiimaa.Ter utgaaraa ih ach holbogdoltoi. Olon zaluuchuud nadtai sanal neg bgaa bh gej BODOJ BGAA. Niit zaluuchuudiinhaa umnuus Tsogoodoo bayarlalaa. Surguulia amjilttai tugsuud ihiig hiij buteegeerei.
ene vneheer gaihaltai bish gejvv
hi lhamaa yu gaihaltai gej? medej boloh uu?