Тэс Ахлах сургууль

Тэс Ахлах сургууль

1938 оны 9-р сарын 1-ний налгар сайхан тэр нэгэн өдөр тус сумын 6-р багийн нутаг

"Өмхийн гадар" хэмээх газар тус сумын анхны бага сургууль 25 сурагч, 1 багштайгаар байгуулагдан анхныхаа хичээлийг хийж эхэлснээ хойш даруй 72 жил ангөрчээ. Тус сургуулийг үүсгэн байгуулах, бэхжуулэх үйл хэрэгт анхны захирал, багшийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан Лог овогтой Сүрэн онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Анхны жилүүдэд сургуулийн үүрэг ач холбогдлыг ард түмэнд ойлгуулах, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг олон төрлийн ажлууд нь ихээхэн хүч чармайлт шаардсан алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарсан хүнд ажлын нэг байжээ. Тус сургууль 1942 онд анхныхаа төгсөлтийг хийж 25 сурагчид бага боловсрол эзэмшүүлж төгсгөжээ.

1939 оны хавар сургуулийг хөдөлмөрчдийн санал, аймгийн шийдвэрийн дагуу Одоогийн сумын төв Тооромтод шилжүулэн суурьшуулав. Зун нь Хяргасын Дэжээлэнгийн хийдээс нэгэн жижиг байшингийн материалыг тэмээгээр зөөж авч ирж барьсан нь одоо байгаа жижиг улаан склад юм. 1939 онд дахин 25 хүүхэд элсүүлэн нийт 50 сурагч 3 багштай ажиллаж 1942-1944 онд Аймгийн анхны гавьяат багш Сайнбуян захирлаар нь ажиллаж, багшаар нь одоо тус сумын доод сургуульд 80 гарсан настай сэруүн тунгалаг амьдарч байгаа Бө.Энгэл ажиллаж байжээ.

Нам засгаас Ардын боловсролыг хөгжүүлэх талаар авч явуулсан арга хэмжээний үр дүнд тус сургууль 1962 онд долоон жилийн дунд , 1968 онд найман жилийн, 1980 онд

10 жилийн дунд сургууль болон тус тус өргөжлөөТус сургууль 1969-1986 онуудад иж бүрэн үзүүлэн, Зил-130 автомашин, 220-320 хүний суудалтай хичээлийи дан ба давхар байр. 80-100 хүний дотуур байр тус тус барьж материаллаг баазын хувьд бэхжив.

Тус сургуулиас олон арван мянган хүнд бага, бүрэн бус дунд, бурэн дунд боловсрол эзэмшүүлж, тус сургуульд сурч байсан анхны төгсөгчдийи дотроос эдийи засгийн ухааны доктор М.Лхамсурэн, хошууч геиерал Ц Самдангэлэг, хөдөлмерийн баатар Мээсүрэн, Дэлхийи 4 удаагиин аварга Г.Жамсран, шинжлэх ухааны доктор профессор Я.Нямаа, Л Дүгэржав, Жогтох, Урлагийн гавьяат зутгэлтэн Х.Цэвгээ, Улсын хошой аварга малчин Б.Раваг, ургацын 5 удаагийн аварга Р.Лхагваа нарын хөдөлмөр бүтээлийн олон арван шилдэг сурагчдаараа тус сүргуулийн үе уеийн хамт олон мянга мянган шавь нар нь бахархаж явдагаа.

Сурагчдын дунд 1960-1970-аад оноос "Соёлч нөхөрлөл” 100 жүүхдийн бүрэлдэхүүнтэй "Идрийн жавхаа" чуулга, Багш нарын дунд СХБ, "Сэхээтэн нөхөрлөл" зэрэг төрөл бүрийн үүсгэл санаачилгын байгууллагууд олноор төрж, хедөө нутгийн хүн амыг соёлжуулах, өсвөрийи залуу үеийн бие бялдар, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гуйцэтгэсэн юм. Энэ ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхэд тус сургуулийг төгсөн олон жил үр бүтээлтэй ажиллаад Монгол улсын гавьяат багш болсон Монгол Улсын урлагийн долоон удаагийн алтан медальт багш Жамъянгийн Найдан, Алтан гадас одонт, улсын шүүгч ахмад багш Чойжилсүрэн нарын оруулсан хүвь нэмэр ихээхэн билээ. Одоо энэ хоёр багшийн шавь нарын дотроос олон арван хүчтэн, авьяастан төрж, нутаг, сургуулийнхаа нэр алдраар овоглон улсаа бүү хэл, тив дэлхийд алдраа мөнхөлж явна. Үүнд “Соёлын тэргүүний ажилтан" хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, УГЗ Б.Магсаржав, Улсын урлагийн 3 удаагийн алтан медальт Ц.Цэвэлмаа, улсын харцага, Э.Батбаатар, Гавьяат тамирчин дэлхийн 4 удаагийи аварга Т.Жамсран, Спортын мастер Улсын начин Д.Жавзанжамъян. ОУХМ мастер Сосор, С.Ням-Очир, Г.Түвшинжаргал, Я.Дулмаа нарыг нэрлэж болно

Тус сургуульд ажиллаж байсан захиралууд

Овог нэр

Ажилд орсон он

Ажлаас гарсан он

Ажиллсан хугацаа /жилээр/

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

22.

23.

24.

25.

26.

Лог Сүрэн

Баатар Сайнбуян

Сэрээтэр Бавуу

Балдан Харцага

Сахилт Чойжив

Далан Мягмаржав

Жаргалжав Цээпэл

Төр Цэрэнжээ

Балгаа Бадрах

Дэмбэрэл Цээлэй

Янжив Нямаа

Дагва Дашзэгвэ

Зул Гомбо

Мөнх Очир

Ж.Дэмбэрэл

Бамбар Даваа

Даржаа Чойжоо

Шинэн Түүвэй

Сорогжоо Цэнд

Лхамсүрэн Бадам

Шадрав Дэмбэрэл

Чагнаа Лхамсүрэн

Норслой Чимэд

Равжаа Сайнжаргал

Чагнаа Лхамсүрэн

Рэнчин Энэбиш

1938

1942

1944

1947

1949

1950

1952

1953

1954

1956

1958

1960

1962

1964

1965

1967

1968

1969

1976

1980

1981

1990

1992

1996

2000

2003

1942

1944

1947

1949

1950

1952

1953

1954

1956

1958

1960

1962

1964

1965

1967

1968

1969

1976

1980

1981

1990

1992

1996

2000

2003

5

2

3

2

1

2

1

1

2

2

2

2

2

1

2

1

1

7

4

1

9

2

4

4

3

ТАВАН УЛИАСНЫ СУРГУУЛЬ

Энэ сургууль анх 1956 онд 3 багш, 5 ажилчинтай аж ахуйн аргаар барьсан дөрвөн барилга, нэг гэртэй байгуулагдаж захирлаар нь (Хяргас сумын харъяат) Дашийв, багшаар нь Ү.Бичээрэй, Д.Санжжав, Б.Нямаа нар ажиллаж эхэлсэн юм. Тус сургууль тэр үеийн 7,8 одоогийн 10,11-р багийн хуүхдэд бага, бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлэх статустай ажиллаж ирсэн.

1973 оноос 8 жилийн дунд сургууль болон өргөжсөн ба 1996 он хуртэл ажиллаж мөн оноос бүтцийн өөрчлөлтөөр эргэж бага сургуулийн бутцээр ажиллаж байна. Тус сургуүль 1978 онд 160x2 хичээлийн байр, 1980 онд 50 хүүхдийн дотуур байр, 1990 оноос уурын зуух, дизель станц, 80 хүүхдийн дотуур байр барьж материаллаг баазын хувьд бэхжсэн юм.

Тус сургууль ажлаараа 1980 онд аймагт 2-р, 1984 онд 1-р байр, 1987 онд 3-р байр, 2003 онд боловсролын газрын шалгалтаар Аймгийн нийт сургуулиудын дунд 1-р байр эзэлсэн ажил нь тогтмолжсон байгууллага юм.

Захирлаар ажилласан хүмүүс

1. Дашийв

2. Д.Санжжав,

3. Т.Бат-Очир

4. Н.Дамдинбазар

5. З.Дүгэржав

6. Д.3угдар

7. Т.Шаравхүү

8. Д.Баатаржав 1979 оноос одоо хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна.

( Дашийн Баатаржав Тус сургуулийн захирал "Ардын боловсролын тэргууни ажилтан", "Алтан гадас одонт”)

ТЭС СУМЫН II БАГА СУРГУУЛЬ

1947 онд дөрвөн багшийг харъяалж 1-р ангийн 2 бүлэгт 80 сурагчидтай багуудынхаа төв болох "Сэвхүүл" гэдэг газар тус бага сургууль байгуулагдаж, сургалт хумүүжлийн ажлаа явуулж эхэлсээр эдүгээ 57 дахь жилдээ ажиллаж байна. Дараа нь 1-р багийн нутаг Жирээгийн голын Их тохой" гэдэг газар нүүж буужээ, энэ үед сургуулийн захирлаар Логийн Сүрэн. багшаар Мангалын Жамъян, тогоочоор Баярмагнайн Лхайсүрэн галчаар Галууны Магсар, няраваар Мөнхийн Чулуун нар тус тус ажиллаж байжээ. Тэр үед ямарч барилга байгаагүй бөгөөд 1 гэрт конторлодог, 2 гэрт хичээл хийдэг, 2 гэрт дотуур байрны хүүхэд суудаг, 1 гэрт гал тогоо ажилладаг, махны зоорьтой байжээ.

1947-1950 онд Захирлаар Л.Сүрэн, Ж.Цээпэл нар, түүнээс хойш одоо хүртэл Г.Мягмаржав, Аюурзана, М.Олёшка, Г.Цэзэн, Я.Нямаа, М Жамбал, Д.Цээлэй, З.Дүгэржав, Д.Гансүх, Ж.Батмөнх, 1991 оноос одоо хүртэл Л.Жамсран ажиллаж байна.

Тус сургуульд багшаар М.Жамъян, М.Дунгаа, Д.Цамбаа, Б.Юнрэн, Цэвээн, Д.Ядам, С.Чойжав, Н.Мяндсан, Памаа, Сүрэнхорлоо, Басан, Жамбал, Норов, Энгэл, Төвжээ, Д.Дорж, Гомбо, Ядамсүрэн, М.Цээлэй, Биз, Д.Цээлэй, Дүгэржав, Ж.Батмөнх, Нямжав, Янжмаа, Оюун, Норслой, Д.Батнавч, Даалхай, Пагма нарын олон арван багш ажиллаж байжээ.

Түс сургууль нь одоо 170-аад хүүхэдтэй 115 нь дотуур байранд сүудаг. Захирал, багш бүгд 6, байрны хүмүүлэх багш 1, 12 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулдаг.

3 сэтгэгдэл:

null
Monherdene (зочин)

Сайн байцгаана уу?Энэ өдрийн мэндийг хүргэе.Намайг Мөнхэрдэнэ гэдэг.Би УВС аймгийн хүүхэд л дээ.Би ШУТИС-д сурдаг.Танай блогийг үзлээ.Надад их таалагдлаа.Би ч гэсэн сумынхаа талаар ийм блогийг хөтлөмөөр байна.Чухам яаж хөтлөх вэ?Надад туслаач.
HELP ME all

Monherdene (зочин)

Сайн байцгаана уу?Энэ өдрийн мэндийг хүргэе.Намайг Мөнхэрдэнэ гэдэг.Би УВС аймгийн хүүхэд л дээ.Би ШУТИС-д сурдаг.Танай блогийг үзлээ.Надад их таалагдлаа.Би ч гэсэн сумынхаа талаар ийм блогийг хөтлөмөөр байна.Чухам яаж хөтлөх вэ?Надад туслаач.
HELP ME all

Buyanaa (зочин)

Hi sar shiniin mend hurgej ireh ondoo bulchin shormostei, targan tsatgalan, avdar savandaa alt huraaj , altan ayaganaas tsai uuj, morondoo brendiin huvtsas olgoj, mongon utsaar deel oyj, orgoo tom housedaa ur huuhdeer duuren, gangan hurdan mashindaa zalarch, gazar delhiig toiron ayalj, az jargalaar duuren, eruul enh tsog javhlantai yavahiin erooliig hamgiin suuliin ueiin tehnik ashiglan devshuulie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)